Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн Хүрээлэн (УЦУОСМХ)-ийн Хиймэл Оюун Ухаан, Тоон Загварчлалын Судалгааны Хэлтэс (ХОУТЗСХ)-ээс 2026 оны 11 сараас 2027 оны 1 дүгээр сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргажээ.
Жич: Дэлхийн Цаг Уурын Байгууллага (ДЦУБ)-ын тодорхойлолтоор Олон жилийн дундаж (ОЖД) үзүүлэлтэд 1991–2020 оны хоорондох цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг ашигладаг болно.
Өвлийн эхэн буюу 11 дүгээр сард төв, зүүн аймгуудын нутгаар агаарын дундаж температур ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатарын өмнөд хэсэг болон Өмнөговь, Дорноговийн нутгаар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна.
Харин 12 болон 1 дүгээр саруудад агаарын дундаж температур баруун болон төвийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол хур тунадас 12 дугаар сард говь болон зүүн аймгуудын нутгаар, 1 дүгээр сард төв болон зүүн аймгуудын нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна.
Иймд хур тунадас нэмэгдэж, цасан бүрхүүл зузаарах, гэнэтийн дулаарал, хүйтрэлээс шалтгаалан мөсөн бүрхүүл үүсэх, зам даваа халтиргаа гулгаатай болох зэрэг нөхцөл бүрдэж болзошгүй байгаа тул зуны хугацаанд хуурайшилт ихтэй байсан болон бэлчээрийн даац муу, хадлан тэжээлийн нөөц хангалтгүй бүс нутгуудад өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэх шаардлагатайг анхааруулж байна.
Түүнчлэн температурын гэнэтийн дулааралт болон хүйтрэл нь малын бэлчээрлэлт, замын хөдөлгөөн, эрчим хүчинд богино хугацаанд хүндрэл учруулж болзошгүй тул тухайн үеийн цаг агаарын сэрэмжлүүлэг, гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээг цаг тухай бүрт авч ашиглахыг зөвлөж байна.

Зураг: 2026 оны 11 дүгээр сарын агаарын температурын урьдчилсан төлөв (°C)
Эх сурвалж: ЦУОШГ, зургийг pexels.com

$ ДОЛЛАР: 2,848.87
ЕВРО: 3,390.44
¥ ИЕН: 25.77