2026/11/01. Ням гараг Дугаар: #3909

ОНЦЛОХ

Томуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна

— Ч.Баяржаргал   2026 оны 10 сарын 27

Томуу, томуу төст өвчнөөр өвдсөн хүүхдүүд өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвдөө эмчийн заалтаар өдрийн эмчилгээ хийлгэж, шаардлагатай эмийн эмчилгээгээ эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй авах боломж бүрджээ.

Эрүүл мэндийн яамнаас томуугийн улирлын бэлэн байдлыг хангах чиглэл ирүүлсний дагуу 2026 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд хүүхдийн өдрийн эмчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэн ажиллаж байна. Энэ нь хүүхдэд шаардлагатай тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, эцэг эх, асран хамгаалагчдын санхүүгийн ачааллыг бууруулах зорилготой юм.

Нэг хүүхдийн өдрийн эмчилгээний багцын санхүүжилт 100 мянган төгрөг бөгөөд уг зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцна.

Өдрийн эмчилгээнд эмчийн үзлэг, хяналт, шаардлагатай оношилгоо, эмчийн заалтын дагуу хийх эмийн болон физик эмчилгээ, утлага эмчилгээ зэрэг тусламж, үйлчилгээ багтана. Ингэснээр эмчийн үзлэгээр өдрийн эмчилгээ шаардлагатай гэж үзсэн хүүхэд гэртээ ойр байрлах эрүүл мэндийн байгууллагад эмчлүүлэх боломжтой болж байна.

Эцэг эх, асран хамгаалагчид хүүхэд нь халуурах, ханиалгах зэрэг томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл харьяа өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд хандаж, эмчийн үзлэг, зөвлөгөө авах шаардлагатай. Өдрийн эмчилгээ хийх эсэхийг эмч үзлэгийн үндсэн дээр шийдвэрлэнэ.

Цаашид томуугийн улирлын өвчлөл, тусламж, үйлчилгээний бодит хэрэгцээнд үндэслэн санхүүжилтийг шаардлагатай тохиолдолд улирал дуустал үзүүлсэн эмчилгээний гүйцэтгэлээр тооцон санхүүжүүлэх зохицуулалтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар өдрийн эмчилгээнд хамрагдсан хүүхдийн тоо, үзүүлсэн тусламж, үйлчилгээ болон даатгалын сангаас санхүүжүүлсэн зардлын мэдээллийг долоо хоног бүр олон нийтэд нээлттэй танилцуулахаар болжээ.

Хүүхэд бүр шаардлагатай тусламж, үйлчилгээгээ гэртээ ойр, санхүүгийн нэмэлт дарамтгүй авах нөхцөлийг бүрдүүлэх нь энэхүү арга хэмжээний зорилго юм.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

МИАТ-ийн Бангкок чиглэлийн зорчигчид The mall group-ийн худалдааны төвүүдэд хөнгөлөлт эдэлнэ

МИАТ ТӨХК нь  Тайландын Бангкок хот дахь  The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ. Ингэснээр  МИАТ (OM)-ийн Бангкок чиглэлийн нислэгээр зорчигчид суудлын тасалбар (Boarding Pass) эсвэл цахим тийз (E-ticket)-ээ ашиглан Тайланд... Дэлгэрэнгүй

— Батцэцэг   2026 оны 10 сарын 27

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн хохирлыг нарийвчлан тогтоохоор ажиллаж байна

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан гал түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тооцох Ажлын хэсэг газар зүйн байршил, байгалийн болон цаг агаарын онцлогоос шалтгаалан хүндрэлтэй нөхцөлд ажиллаж байна.Тус бүсийн газар зүйн онцлогоос хамааран... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 10 сарын 26

Санал болгох

Хүрэн баавгайн ичээнд орох хугацаа цаг агаар, идэш тэжээлээс хамаардаг

Намрын улирал дуусаж, өвөл ойртож буй энэ үед хүрэн баавгай ичээндээ орохоор бэлтгэж, идэш тэжээлээ эрчимтэй хайдаг. Гэвч энэ жил Монгол Улсад баавгай суурьшлын бүс, малчин айл, хот суурин газарт ойртох тохиолдол олноор бүртгэгдэж, хүн, мал руу... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 10 сарын 30

Улирлын урьдчилсан төлөв: 11 дүгээр сард төв, зүүн аймгуудад хүйтэн, хур тунадас ахиу орно

Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн Хүрээлэн (УЦУОСМХ)-ийн Хиймэл Оюун Ухаан, Тоон Загварчлалын Судалгааны Хэлтэс (ХОУТЗСХ)-ээс 2026 оны 11 сараас 2027 оны 1 дүгээр сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргажээ. Жич:... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 10 сарын 30