МИАТ ТӨХК нь Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ. Ингэснээр МИАТ (OM)-ийн Бангкок чиглэлийн нислэгээр зорчигчид суудлын тасалбар (Boarding Pass) эсвэл цахим тийз (E-ticket)-ээ ашиглан Тайланд улсын Бангкок хотын The Mall Group-ийн сүлжээ дэлгүүрүүдээр үйлчлүүлэхдээ хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо.
The Mall Group нь Тайландын Бангкок хотод үйл ажиллагаа явуулдаг томоохон худалдааны төв, их дэлгүүрийн сүлжээ бөгөөд Siam Paragon, Emporium, EmQuartier, Emsphere, The Mall Lifestore зэрэг нийт 9 салбартай. Тус групп нь жуулчдад зориулсан тусгай хөнгөлөлт, үйлчилгээ, урамшуулал санал болгодог.
Тэгвэл МИАТ компанийн нислэгээр зорчигчид дараах хөнгөлөлтүүдийг эдлэх боломж нээгдлээ. Үүнд:
- Platinum Tourist Card /Үнэгүй/
- 2,000 THB-ээс дээш худалдан авалтад 200 THB купон
- Premium Gift
- EM Shopping Complex-ийн 500 THB ваучер нь Emporium, EmQuartier, Emsphere-д ашиглаж болно.
Хэрхэн хөнгөлөлт эдлэх вэ?
1. Худалдааны төвөө сонгоно
2. Урамшууллын цэгт хандана
3. Бичиг баримтаа үзүүлнэ
4. Урамшууллаа авна
5. Купоноо ашиглана
6. 500THB-ын нэмэлт ваучер авахдаа EM Shopping Complex-д 2.000 THB-ийн худалдан авалт хийсэн баримт, гадаад паспорт болон МИАТ-ийн суух тасалбараа авч, EM Privilege-ийн заасан цэгт хандаарай.


$ ДОЛЛАР: 2,848.87
ЕВРО: 3,390.44
¥ ИЕН: 25.77