2024/04/23. Мягмар гараг Дугаар: #2987

Тусгалын тухай

Эрхэм зорилго

Хэвлэл мэдээллийн зах зээлд тэргүүлэгч цахим сонин байхыг ямагт эрмэлзэн, уран бүтээлийн шинэлэг, бүтээлч байдлаараа жишиг болохуйц чадавхитай багийг бүрдүүлэн өрсөлдөнө.


Үнэт зүйл

  • Баримт, эх сурвалж
  • Хараат бус, тэнцвэртэй байдал
  • Фокус
  • Эргэх холбоо
  • Өөр өнцөг
  • Ёс зүй

Цахим сонины редакц нь:

  • Мэргэжлийн
  • Хурдтай
  • Бүтээлч
  • Мэдрэмжтэй
  • Байгууллагын үнэт зүйл, мэргэжлийн ёс зүй, зарчимдаа үнэнч уран бүтээлчдийн нэгдэл байна.

Холбоо барих

Олон нийттэй харилцах ажилтан: 9191-5992
Имэйл: editor@tusgal.mn
Хаяг: Монгол улс, Улаанбаатар 14200, Ерөнхий сайд Амарын гудамж, Туушин Тауэр

Редакцын зарчим

  • Сэтгүүлч мэдээллийг боловсруулахдаа бүтээлчээр ажиллаж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн бэлтгэн түгээж байгаа бүтээлийн оюуны өмчид хүндэтгэлтэй хандан, мэдээллийн эх үүсвэрээ дурьдана.
  • Уншигчидтай эргэх холбоотой ажиллах нь мэдээллийн хэрэгслийн үүрэг хэдий боловч хэн нь тодорхойгүй уншигчдийн сэтгэгдэлд цензур тавьж соёлтой, ёс зүйтэй ажиллана. Зориудаар гутаан доромжилсон, заналхийлсэн, гүтгэсэн зэрэг сэтгэгдлүүдийг редакцын зүгээс устгана.
  • Цахим сонины редакц нь уншигчдад юу болсныг хүргэхээс гадна, үйл явдлыг бусдаас өөр өнцгөөр, шинэлэг байдлаар хүргэхээр шуурхай ажиллана.
  • Мэдээллийг нэг биш хэд хэдэн эх сурвалжаас хайж, баримтаа баталгаажуулах эрэл хайгуулыг хийж өндөр хариуцлагатай ажиллана.
  • Асуудалд дүн шинжилгээ хийсэн тойм, зэргээс бусад бичлэгийн төрөл зүйлд сэтгүүлч өөрийн дүгнэлтээ шингээхгүй
  • Эрэн сурвалжлах чиглэлийн болон бусад шаардлагатай агуулгуудад мэдээллийн эх сурвалжаа нууцлана.
  • Маргаан дагуулсан асуудалд хоёр талын байр суурийг тэнцвэртэйгээр тусгахыг ямагт анхаарна.
  • Олон нийтийн анхаарлын төвд байгаа дуулиантай асуудлын фото, видео, аудио мэдээлэлд утга санааг алдагдуулахуйц байдлаар засвар хийсэн эсэхийг нягталж байж цацна.
  • Буруу ташаа мэдээлэл цацсан тохиолдолд нэн даруй залруулж, уучлал хүснэ.
  • Сэтгүүлч, гэрэл зургийн сурвалжлагч нар нь мэдээллийг шударгаар олж авахыг эрмэлзэж, мэргэжлийн болон албан байгууллагын нэр хүндээ ямагт хамгаална.
  • Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй хэнийг ч гэм буруутай мэтээр мэдээлж, уншигчдийг төөрөгдүүлэхээс болгоомжилно.
  • Хүний эрхийг хамгаалахад анхаарч нийгмийн санаа бодолд сөргөөр нөлөөлж цочирдуулахуйц зураг, бичлэг цацахаас зайлсхийнэ.
  • Мэргэжлийн давуу талаа ашиглан бусдыг гүтгэх, дарамтлах, авилга авахаас татгалзана.