2026/10/09. Баасан гараг Дугаар: #3886

Ямааны годрон өвчнөөс сэргийлэх 1.5 сая тун вакциныг дотооддоо үйлдвэрлэнэ

Ч.Баяржаргал

Мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор вакцин үйлдвэрлэх, нөөц бүрдүүлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.

Уг санхүүжилтэд вакцины бэлтгэл ажил, бүтээгдэхүүний үнэлгээ, чанарын баталгаажуулалт, үйлдвэрлэл болон нийлүүлэлтийн зардлыг тусгасан байна.

Үргэлжлэлийг дараагийн нүүрээс


СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

СЭТГЭЛ ЗҮЙЧ ЯАГААД ГАНЦХАН ЦАГ УУЛЗДАГ ВЭ?

"БИДНИЙ ЦАГ ДУУСЧ БАЙНА" буюу СЭТГЭЛ ЗҮЙЧ ЯАГААД ГАНЦХАН ЦАГ УУЛЗДАГ ВЭ? сэдвээр Сэтгэл заслын хөгжлийн хүрээлэнгийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал

Дотно найзуудтайгаа онлайнаар холбогдох нь ганцаардлыг бууруулдаггүй

TikTok эсвэл Instagram дээр найзуудтайгаа мессеж (DM) бичих нь таныг улам дотно болгоно гэж бодож байна уу? Тэгвэл тийм биш аж. Дэлгэрэнгүй

— Н.Ганбат

СУДАЛГАА: Урлаг, соёлын нөлөө биологийн хөгшрөлтийг удаашруулж буйг тогтоов

Урлаг, соёлын нөлөө биеийн тамирын дасгал хөдөлгөөнтэй адил биологийн хөгшрөлтийг удаашруулдаг тухай шинэ судалгаа хийгджээ. Дэлгэрэнгүй

— Н.Ганбат

Сошиал медиаг олон цагаар ашиглах нь хүүхдийн урт хугацааны ой санамж муудах, донтох магадлалыг ихэсгэдэг

СОШИАЛ МЕДИА ХЭРЭГЛЭЭ БА ӨСВӨР НАСНЫХНЫ СЭТГЭЛ ЗҮЙУтас чичрэх, шинэ мэдэгдэл (notification) ирэх эсвэл зүгээр л уйдах үед... Дэлгэрэнгүй

— Н.Ганбат


Бусад мэдээг дараагийн нүүрнээс

Жаргалан

Хүн амын дунд артерийн даралт ихсэлтийн тархалт 44 хувь байна

Жил бүрийн 9 дүгээр сарын 29-нд Дэлхийн зүрхний өдрийг тэмдэглэдэг. Энэ жил “Don’t Miss a Beat” буюу “Зүрхнийхээ цохилтыг бүү алдаарай” уриалгыг дэвшүүлж байгаа бөгөөд зүрх судасны өвчний анзаарагддаггүй шинж тэмдгийг таних, эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлэх, шаардлагатай үед цаг алдалгүй тусламж авахыг онцолж байгаа юм. 

Зүрх судасны өвчин дэлхийн нас баралтын тэргүүлэх шалтгаан хэвээр байна. ДЭМБ-ын мэдээллээр 2022 онд зүрх судасны өвчний улмаас 19.8 сая хүн нас барсан нь дэлхийн нийт нас баралтын ойролцоогоор 32 хувь юм. Эдгээрийн 85 орчим хувийг зүрхний шигдээс болон харвалт эзэлж байна.

Харин Монголд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэдээллээр 2023 онд зүрх судасны өвчний тархалт 10,000 хүн амд 1,377 байсан бөгөөд нийт тохиолдлын 45 хувийг артерийн даралт ихсэх өвчин, 19.3 хувийг зүрхний ишеми өвчин эзэлжээ.

— Ч.Баяржаргал   2026 оны 09 сарын 29

Үргэлжлэл дараагийн нүүрт

Тод тусгал

Ногоон хуудас

Хүний хоолонд дассан баавгай суурьшлын бүсээс хоол хайх эрсдэл нэмэгддэг

Монголд сүүлийн нэг сарын хугацаанд 12 аймагт хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирсэн 240 гаруй тохиолдол бүртгэгдэж, нийслэлийн ногоон бүсэд ч баавгай үзэгдсэн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Засгийн газрын хуралдааны үеэр мэдээлсэн. 

Орон нутагт илүү ноцтой тохиолдлууд гарчээ. Тухайлбал, Увс аймгийн Малчин суманд баавгай айлын хотонд орж, иргэд машиндаа нуугдсан үед машин руу дайрч эвдсэн тохиолдол 9 дүгээр сарын 27-нд бүртгэгдсэн байна.

Үүнтэй холбоотойгоор Засгийн газар болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас баавгайн хөдөлгөөнийг мониторинг хийх, 24 цагаар дуудлага мэдээлэл хүлээн авах, шуурхай баг ажиллуулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах зэрэг арга хэмжээ авч эхэлжээ.

Байгаль орчны салбарын мэдээллээр хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх гол шалтгаануудын нэг нь байгалийн идэш тэжээлийн хомсдол гэж тайлбарлав.

— Ч.Баяржаргал

Үргэлжлэл дараагийн нүүрт