2018/02/21. Лхагва гараг Дугаар: #734

ТОД ТУСГАЛ

Сансарт жуулчин илгээх өрсөлдөөн

Их Британийн тэрбумтан Ричард Брэнсоны “Virgin galactic” компани сансрын аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх анхны компани болон байгуулагдаж, сансарт аялах хөлөг бүтээж байсан юм. Харамсалтай нь тус компанийн нэг хөлөг осолдсон нь сансарт аялах олон хүний хүсэлд хязгаар тавьж байв. Гэхдээ тус компани дахин шинэ туршилтууд хийж, энэ салбарт хүч үзэхээр судалгаа шинжилгээгээ үргэлжлүүлсээр байгаа билээ.

Харин сансрын аялал жуулчлал эхлүүлэхээр сүүлийн хэдэн жил тууштай ажиллаж байгаа АНУ-ын SpaceX компани ирэх жил сансарт хоёр жуулчин илгээх төлөвлөгөөтэй байгаа тухайгаа мэдээлжээ. Алдарт Элон Маскын компанид итгэн төлбөрөө төлсөн гэх хоёр жуулчны нэр одоогоор зарлагдаагүй байгаа боловч Элон Маск тэднийг “Холливудынх биш” хэмээн тодотгосон байна. SpaceX компанийн сайжруулсан "Dragon 2" хэмээх автомат жолоодлоготой сансрын хөлгөөр аялах АНУ-ын 2 жуулчин долоо хоногийн турш сарыг тойрч нисэхээр төлөвлөгдсөн бөгөөд аялал 500-650 мянган километр зайг туулах гэнэ.

Тэгвэл ОХУ-ын сансрын корпораци болох “Роскосмос” ч сансарт жуулчин илгээхээ хэдхэн хоногийн өмнө мэдэгдсэн юм.

— Т.Наранцэцэг   2018 оны 01 сарын 27

Үргэлжлэл дараагийн нүүрт

Роботуудын эрин: Нэг дрон 100 хүний хийх ажлыг нугалж байна

Өмнө нь хүмүүс бидний хийдэг байсан ажлыг орчин үед нисдэг дронууд буюу алсын удирдлагатай нисэх төхөөрөмжүүд хийж,... Дэлгэрэнгүй

— Б.Түвшинбаяр   2018 оны 01 сарын 11

Бүрэн хайбрид агаарын хөлгийн эрин үе айсуй

Тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Роллс Ройс, нисэх онгоц үйлдвэрлэгч шилдэг компани болох Эйрбус болон Германы... Дэлгэрэнгүй

— Б.Түвшинбаяр   2017 оны 12 сарын 18

27 настай Омар Бин Султаны удирдах Хиймэл оюун ухааны яам

Арабын Нэгдсэн Эмират Улс засгийн газрын бүтцээ танаж, яамдын тоог цөөлөн, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлийнхнээр... Дэлгэрэнгүй

— Т.Наранцэцэг   2017 оны 12 сарын 12

Фэйсбүүкийн ажилтнууд цалин багатай

Та бид өдөр тутам салахгүй шахам зууралддаг дотнын анд болох фэйсбүүкийнхээ талаар хэр мэдлэгтэй билээ. Дэлгэрэнгүй

— Б.Түвшинбаяр   2017 оны 10 сарын 18

Цааш үргэлжлүүлэх

Тусгалын Технологи болон дизайны түнш: Batu Digital