Монгол Улсын хүн ам 2023 оны эцэст 3.5 сая хүрч өмнөх оноос 1.4 хувиар, нийт өрх 983.5 мянга хүрч өмнөх оноос 4.5 хувиар өссөн байна.
Монгол Улсын хүн ам гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга (180 хоног буюу 6 сараас дээш хугацаагаар) оршин суугаа Монгол Улсын харьяат иргэд болон гадаадад амьдарч байгаа харьяат иргэдийг хэлнэ.
Мөн өнгөрсөн онд нийт 19041 нас баралт бүртгэгдсэний 62.7 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна.
Улсын хэмжээнд нийт 17408 хос гэрлэлтээ батлуулж, 4776 хос салжээ.