2024/05/07. Мягмар гараг Дугаар: #3001

ОНЦЛОХ

АНУ, Сингапур, Австрали зэрэг улс руу алсын зайн нислэг үйлдэх БОИНГ 787-9 агаарын хөлгийг хүлээн авлаа

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 26

Засгийн газраас хэрэгжүүлж буй агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК дэлхийд тэргүүлэгч AerCap компаниас хоёр дахь БОИНГ 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа. 

Тус агаарын хөлөг нь холын зайд шууд нислэг үйлдэх боломжтойгоос гадна үр ашигтай хөдөлгүүр, хөнгөн жинтэй тул түлшний хэмнэлттэй юм байна. Дэвшилтэт технологи бүхий бүхээг, тоноглолуудтай, дуу чимээ бага тул зорчигчдод тухтай. 

Мөн 20 тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай учраас Ази-Европыг холбосон ачааны урсгалыг нэмэгдүүлж жилд 10 мянган тонн ачаа тээвэрлэх боломж бүрдэж байна. Уг хөлгөөр Истанбул, Франкфурт, Сөүл чиглэлд нисэх бөгөөд АНУ, Сингапур, Австрали руу нислэг үйлдэхээр төлөвлөж байна. 2024 он Монгол Улсын хувьд аялал жуулчлал үсрэнгүй хөгжих жил байх болно.

Агаарын тээврийн либералчлалын үр дүнд МИАТ ТӨХК-ийн менежмент сайжирч нэг жилийн дотор алсын зайн нислэгийн хоёр дахь онгоцоо хүлээн авч байгаа нь энэ юм. 2023 оны байдлаар манай улсаас 42 улсын 155 хот руу шууд нислэг үйлдэх эрх зүйн боломж нээгдсэн. 2024 онд 52 улсын 379 чиглэлд нислэг үйлдэх боломжтой болж байна. Мөн иргэний нисэхийн салбарт олон улсын нислэгийн давтамж, зорчигч тээвэр 3.5 дахин нэмэгдсэн. Олон улсын болон дотоодын нислэгийн тариф 2-3 дахин буурсан. 

Цаашлаад Ховд, Мөрөн, Чойбалсан нисэх буудлуудыг 4C, Өмнөговь аймгийн Гурвансайхан нисэх буудлыг 4D ангиллын болгож, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. 


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Өнөөдөр дараах байршлуудад 18 цаг хүртэл цахилгааны хязгаарлалт хийнэ

Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх 5 дугаар сарын хуваарийг зарласан. Өнөөдөр буюу 5 сарын 06-ны өдөр ХУД, БЗД, НД, БХД-үүдийн дараах хороо хэсгүүдэд 9-18 цагийн хооронд цахилгааны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   16 цагийн өмнө

Нийгмийн эрүүл мэнд, сувилахуй, мэс засал зэрэг 5 салбараар “Эрдмийн чуулган" эрдэм шинжилгээний хурал болов

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгээс 45 дахь жилдээ “Эрдмийн чуулган” эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 5 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 05 сарын 03

Санал болгох

МИАТ: Орон нутгийн тийзийн үнийг 10 хувиар хямдрууллаа

"Хямд тийз - Хүртээмжтэй нислэг" зорилтын хүрээнд орон нутгийн нислэгийн тийзийг дахин 10 хувиар хямдрууллаа.МИАТ ТӨХК нь CRJ-700 Мазаалай агаарын хөлгөө өнгөрсөн сард хүлээн авсан. Дэлгэрэнгүй

— Батцэцэг   11 цагийн өмнө

Зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа байршлуудад далд болон ил зогсоол хийх ажлыг эхлүүлнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Энэ онд нийслэлийн боловсролын салбарт нийт 807.1 тэрбум төгрөгийн төсвөөр 165 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын байдлаар гурван сургууль, гурван цэцэрлэгийн... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   13 цагийн өмнө