2026/11/01. Ням гараг Дугаар: #3909

ОНЦЛОХ

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн хохирлыг нарийвчлан тогтоохоор ажиллаж байна

— Ч.Баяржаргал   2026 оны 10 сарын 26

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан гал түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тооцох Ажлын хэсэг газар зүйн байршил, байгалийн болон цаг агаарын онцлогоос шалтгаалан хүндрэлтэй нөхцөлд ажиллаж байна.

Тус бүсийн газар зүйн онцлогоос хамааран зурагт хар зураасаар тэмдэглэсэн хэсгээс цааш автомашин, мотоцикл, мориор нэвтрэх боломжгүй болжээ.

Иймд Ажлын хэсгээс Улсын онцгой комисс болон Хил хамгаалах ерөнхий газарт техникийн дэмжлэг үзүүлэх боломжийг судалж, шаардлагатай арга хэмжээ авах хүсэлт тавьсан байна. Энэ хүрээнд нисдэг тэрэг ашиглах болон хөрш улсуудтай хамтран ажиллах боломжийг судалж байгаа аж.

Түймэрт өртсөн ойн сан, зэрлэг амьтдын амьдрах орчинд хүрч, газар дээр нь үзлэг хийх, дээж авах замаар байгаль орчинд учирсан хохирлын хэмжээг нарийвчлан тогтоох шаардлагатай гэдгийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хэлэв. 

Тэрбээр, Хохирлыг бодитой, нарийвчлалтай тооцож, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах нь байгаль орчны хохирлыг нөхөн төлүүлэх, цаашдын нөхөн сэргээлтийн ажлыг төлөвлөн хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой  гэлээ.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

МИАТ-ийн Бангкок чиглэлийн зорчигчид The mall group-ийн худалдааны төвүүдэд хөнгөлөлт эдэлнэ

МИАТ ТӨХК нь  Тайландын Бангкок хот дахь  The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ. Ингэснээр  МИАТ (OM)-ийн Бангкок чиглэлийн нислэгээр зорчигчид суудлын тасалбар (Boarding Pass) эсвэл цахим тийз (E-ticket)-ээ ашиглан Тайланд... Дэлгэрэнгүй

— Батцэцэг   2026 оны 10 сарын 27

Томуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна

Томуу, томуу төст өвчнөөр өвдсөн хүүхдүүд өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвдөө эмчийн заалтаар өдрийн эмчилгээ хийлгэж, шаардлагатай эмийн эмчилгээгээ эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй авах боломж бүрджээ.Эрүүл мэндийн яамнаас томуугийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 10 сарын 27

Санал болгох

Хүрэн баавгайн ичээнд орох хугацаа цаг агаар, идэш тэжээлээс хамаардаг

Намрын улирал дуусаж, өвөл ойртож буй энэ үед хүрэн баавгай ичээндээ орохоор бэлтгэж, идэш тэжээлээ эрчимтэй хайдаг. Гэвч энэ жил Монгол Улсад баавгай суурьшлын бүс, малчин айл, хот суурин газарт ойртох тохиолдол олноор бүртгэгдэж, хүн, мал руу... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 10 сарын 30

Улирлын урьдчилсан төлөв: 11 дүгээр сард төв, зүүн аймгуудад хүйтэн, хур тунадас ахиу орно

Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн Хүрээлэн (УЦУОСМХ)-ийн Хиймэл Оюун Ухаан, Тоон Загварчлалын Судалгааны Хэлтэс (ХОУТЗСХ)-ээс 2026 оны 11 сараас 2027 оны 1 дүгээр сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргажээ. Жич:... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 10 сарын 30