2026/10/16. Баасан гараг Дугаар: #3893

Ногоон хуудас

Өнөөдрийн онцлох зураг

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хүн төрөлхтөний улам өсөн нэмэгдэж буй хэрэглээ нь цоохор ирвэс, түүний амьдардаг өндөр уулсын биологийн төрөл зүйл, цэвэр усны эх булаг, амьдрах орчны болон экологийн үйлчилгээ үзүүлэх чадварт сөргөөр нөлөөлж устах аюул заналхийлж байна. Цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах, нөхөн сэргээхээр цоохор ирвэс бүхий бүс нутгийн 12 улсын төрийн тэргүүн нэгдэн 10 сарын 23-ныг Олон улсын ирвэс хамгаалах өдөр болгон зарласан. Зургийн тайлбар: Өмнөговийн Тостын нуруунд байх Цэцэн нэртэй ирвэсний зургийг Ирвэс хамгаалах сангийн байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл авчээ.

Ногоон мэдээ

Хүний хоолонд дассан баавгай суурьшлын бүсээс хоол хайх эрсдэл нэмэгддэг

Монголд сүүлийн нэг сарын хугацаанд 12 аймагт хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирсэн 240 гаруй тохиолдол бүртгэгдэж, нийслэлийн ногоон бүсэд ч баавгай үзэгдсэн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Засгийн газрын хуралдааны үеэр мэдээлсэн. 

Орон нутагт илүү ноцтой тохиолдлууд гарчээ. Тухайлбал, Увс аймгийн Малчин суманд баавгай айлын хотонд орж, иргэд машиндаа нуугдсан үед машин руу дайрч эвдсэн тохиолдол 9 дүгээр сарын 27-нд бүртгэгдсэн байна.

Үүнтэй холбоотойгоор Засгийн газар болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас баавгайн хөдөлгөөнийг мониторинг хийх, 24 цагаар дуудлага мэдээлэл хүлээн авах, шуурхай баг ажиллуулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах зэрэг арга хэмжээ авч эхэлжээ.

Байгаль орчны салбарын мэдээллээр хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх гол шалтгаануудын нэг нь байгалийн идэш тэжээлийн хомсдол гэж тайлбарлав.

— Ч.Баяржаргал   2026 оны 09 сарын 29

Үргэлжлэл дараагийн нүүрт

Монголын ноолуур дэлхийн загварын салбарын тогтвортой хөгжлийн хэлэлцүүлгийн төвд байна

Монгол Улсын Гадаад харилцааны сайд, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (UNCCD COP17)... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 08 сарын 25

Хэт халалтын улмаас 5700 гаруй хүн нас баржээ

Сүүлийн өдрүүдэд дэлхийн олон бүс нутагт хэт халалтын улмаас ноцтой нөхцөл байдал үүсэж, эрүүл мэнд, байгаль орчин, эдийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 07 сарын 23

"АТАР ХАМТЫН ТӨГӨЛ"-Д 70 МЯНГАН МОД ТАРИАД БАЙНА

Цөлжилт, шар шороон шуурганд хамгийн ихээр өртсөн бүс нутгуудын нэг болох Төв аймгийн Баянхангай суманд цөлжилтийг сааруулах... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 05 сарын 14

ОЙН ГАЗРААС ИРГЭДЭД ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЖ БАЙНА

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” Сүхбаатар талбайд болж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 05 сарын 08

Цааш үргэлжлүүлэх