2026/10/16. Баасан гараг Дугаар: #3893

НОГООН ХУУДАС

Хэт халалтын улмаас 5700 гаруй хүн нас баржээ

— Ч.Баяржаргал   2026 оны 07 сарын 23

Сүүлийн өдрүүдэд дэлхийн олон бүс нутагт хэт халалтын улмаас ноцтой нөхцөл байдал үүсэж, эрүүл мэнд, байгаль орчин, эдийн засагт ихээхэн нөлөөлж байна.

Испани, Франц: Хэт халалтын улмаас ой хээрийн түймэр эрчимжив

Испани, Францад 40°C-ээс давсан халуун үргэлжилж, олон арван мянган га ой, бэлчээр шатжээ. Испанид энэ онд ойролцоогоор 100 мянган га газар түймэрт өртсөн бол Францад хэд хэдэн томоохон түймрийн улмаас хоёр гал сөнөөгч амиа алдаж, олон бүсэд онцгой хязгаарлалт тогтоогоод байна. 

Франц: Хэт халалтын улмаас 5700 гаруй нас баралт бүртгэгджээ

Францын Нийгмийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, зургаадугаар сарын түүхэн халалтын үеэр 5764 нас баралт бүртгэгдсэн байна. Энэ нь 2003 оны Европын үхлийн аюултай халалтын дараах хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг болжээ. Хамгийн их хохирол Парисын бүсэд бүртгэгдсэн бөгөөд олон хүн эмнэлэг, асрамжийн газар болон гэртээ нас барсан байна. 

Иймд өндөр настан, ганцаараа амьдардаг иргэдийг хамгаалах тусгай арга хэмжээ авч, Францын шуудангийн алба (La Poste)-ны шуудан хүргэгчдийг сайн дурын үндсэн дээр орон нутгийн захиргаатай хамтран ахмад настнуудын гэрээр орж, биеийн байдлыг нь шалгах, зөвлөгөө өгөх, шаардлагатай тохиолдолд нийгмийн үйлчилгээтэй холбох ажилд дайчилжээ. 

Мөн сэрүүцүүлэх төвүүдийг (Cooling Centers) нээж, иргэдийг халуун цагт агааржуулалттай нийтийн барилга, соёлын төв, номын сан зэрэг сэрүүн орчинд түр байрлахыг зөвлөж байгаа бөгөөд олон нийтийн арга хэмжээнд хязгаарлалт тавих зохицуулалтыг хэрэгжүүлж байгаа аж. 

Дэлхийн цаг уурын байгууллага: Баруун Европ түүхэн дэх хамгийн халуун зургаадугаар сарыг тууллаа

Дэлхийн цаг уурын байгууллага (WMO)-ын мэдээлснээр 2026 оны зургаадугаар сар Баруун Европын түүхэн дэх хамгийн халуун зургаадугаар сар, харин дэлхийн хэмжээнд хоёр дахь хамгийн халуун зургаадугаар сар болж бүртгэгджээ. Хэт халалт нь Европт үргэлжилж, Франц, Испани зэрэг орнуудад томоохон ой хээрийн түймрийг улам даамжруулж байна. 

ДЭМБ: Хэт халууныг зөвхөн цаг агаарын үзэгдэл биш, эрүүл мэндийн ноцтой аюул гэж үзэх шаардлагатай

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Европын бүсийн захирал хэт халалтын шинэ давалгаа дахин ойртож байгааг анхааруулж, улс орнууд өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүс, хүүхэд зэрэг эмзэг бүлгийг хамгаалах арга хэмжээг эрчимжүүлэхийг уриалжээ. 

Эх сурвалж: Reuters, APnews

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Хүний хоолонд дассан баавгай суурьшлын бүсээс хоол хайх эрсдэл нэмэгддэг

Монголд сүүлийн нэг сарын хугацаанд 12 аймагт хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирсэн 240 гаруй тохиолдол бүртгэгдэж, нийслэлийн ногоон бүсэд ч баавгай үзэгдсэн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Засгийн газрын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 09 сарын 29

Монголын ноолуур дэлхийн загварын салбарын тогтвортой хөгжлийн хэлэлцүүлгийн төвд байна

Монгол Улсын Гадаад харилцааны сайд, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (UNCCD COP17) Дарга Б.Батцэцэг “Санхүүгийн өдөр”-ийн хүрээнд зохион байгуулсан “Fashion4Land” форумын өндөр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 08 сарын 25

Санал болгох

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн "Бичигтийн-Өндөр" гэдэг газар энэ сарын 08-ны өдрийн 11:55 цагт гарсан хээрийн түймрийг өнөөдөр (2026.10.16) 07:00 цагт бүрэн унтраалаа.Түймрийг унтраах ажиллагаанд Дорнод, Өмнөговь,... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   7 цагийн өмнө

Хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах хуулийг УИХ-ын 126 гишүүн дэмжих үү?

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг маргааш буюу аравдугаар сарын 16-ны Баасан гарагт явуулахаар товлоод байна.УИХ-ын 78 гишүүн уг хуулийн төслийг 2025 оны есдүгээр сарын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   23 цагийн өмнө