2026/10/16. Баасан гараг Дугаар: #3893

НОГООН ХУУДАС

Монголын ноолуур дэлхийн загварын салбарын тогтвортой хөгжлийн хэлэлцүүлгийн төвд байна

— Ч.Баяржаргал   2026 оны 08 сарын 25

Монгол Улсын Гадаад харилцааны сайд, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (UNCCD COP17) Дарга Б.Батцэцэг “Санхүүгийн өдөр”-ийн хүрээнд зохион байгуулсан “Fashion4Land” форумын өндөр түвшний уулзалтад оролцож, үг хэллээ.

“Загварын салбарын стандартыг чиглүүлэх нь: Тогтвортой зохицуулалтын талаар бодлогын яриа хэлэлцээ” сэдэвт тус арга хэмжээнд Засгийн газар, олон улсын байгууллага, хувийн хэвшил болон загварын салбарын төлөөлөл оролцож, салбарын байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах, тогтвортой үйлдвэрлэлийн стандарт, зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлаар санал солилцов.

Сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ загварын салбарын хөгжил нь газрын доройтол, экосистемийн тогтвортой байдалтай шууд холбоотойг онцоллоо. Тэрбээр хувцас, нэхмэлийн үйлдвэрлэлийн түүхий эдийн цаана газар, ус, хөрс, бэлчээр зэрэг байгалийн нөөц төдийгүй эдгээр нөөцөөс хамааралтай иргэдийн хөдөлмөр, амьжиргаа байдгийг тэмдэглэв.

Монгол Улс дэлхийн түүхий ноолуурын үйлдвэрлэлийн 40 орчим хувийг бүрдүүлдэг бөгөөд ноолуурын салбар нь 190 мянга орчим малчин өрхийн амьжиргаатай шууд холбоотой. 

Тиймээс загварын салбарын тогтвортой үйлдвэрлэлийн бодлого нь түүхий эдийн нийлүүлэлтийн сүлжээний анхан шатанд ажиллаж буй малчид, үйлдвэрлэгчдийн амьжиргаатай уялдсан байх шаардлагатайг тэрбээр онцоллоо.

Мөн загварын салбарт шинээр нэвтэрч буй байгаль орчны стандарт, зохицуулалт нь үйлдвэрлэгчдэд нэмэлт дарамт бий болгох бус, тогтвортой, хариуцлагатай үйлдвэрлэлд шилжих боломжийг бүрдүүлэхэд чиглэх ёстойг хэлэв.

Ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэгчид, түүхий эд нийлүүлэгчид болон малчдыг шинэ шаардлагад нийцүүлэн ажиллахад шаардлагатай мэдлэг, технологи, санхүүжилтээр дэмжих нь чухал болохыг онцолсон байна.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын “Fashion & Land: Unravelling the Environmental Impact of Fibres” тайланд дурдсанаар дэлхийн хувцас, нэхмэлийн үйлдвэрлэлд ашиглагдах түүхий эдийн хэрэглээ 2000 онд 58 сая тонн байсан бол 2023 онд 124 сая тоннд хүрчээ.

Энэхүү өсөлт нь загварын салбарын байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл нүүрстөрөгчийн ялгарлаар хязгаарлагдахгүй, газрын доройтол, усны нөөц, биологийн олон янз байдал, экосистемийн тогтвортой байдалд нөлөөлж байгааг харуулж байна.

Иймд загварын салбарын үйлдвэрлэл, хэрэглээний тогтолцоог байгальд ээлтэй, хариуцлагатай чиглэлд өөрчлөхийн зэрэгцээ түүхий эд нийлүүлэгчид болон байгалийн нөөцөөс хамааралтай иргэдийн амьжиргааг хамгаалах нь тогтвортой хөгжлийн чухал хэсэг болохыг уулзалтад оролцогчид онцоллоо.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Хүний хоолонд дассан баавгай суурьшлын бүсээс хоол хайх эрсдэл нэмэгддэг

Монголд сүүлийн нэг сарын хугацаанд 12 аймагт хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирсэн 240 гаруй тохиолдол бүртгэгдэж, нийслэлийн ногоон бүсэд ч баавгай үзэгдсэн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Засгийн газрын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 09 сарын 29

Хэт халалтын улмаас 5700 гаруй хүн нас баржээ

Сүүлийн өдрүүдэд дэлхийн олон бүс нутагт хэт халалтын улмаас ноцтой нөхцөл байдал үүсэж, эрүүл мэнд, байгаль орчин, эдийн засагт ихээхэн нөлөөлж байна.Испани, Франц: Хэт халалтын улмаас ой хээрийн түймэр эрчимживИспани, Францад 40°C-ээс... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 07 сарын 23

Санал болгох

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн "Бичигтийн-Өндөр" гэдэг газар энэ сарын 08-ны өдрийн 11:55 цагт гарсан хээрийн түймрийг өнөөдөр (2026.10.16) 07:00 цагт бүрэн унтраалаа.Түймрийг унтраах ажиллагаанд Дорнод, Өмнөговь,... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   7 цагийн өмнө

Хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах хуулийг УИХ-ын 126 гишүүн дэмжих үү?

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг маргааш буюу аравдугаар сарын 16-ны Баасан гарагт явуулахаар товлоод байна.УИХ-ын 78 гишүүн уг хуулийн төслийг 2025 оны есдүгээр сарын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   23 цагийн өмнө