2024/04/20. Бямба гараг Дугаар: #2984

Ногоон хуудас

Өнөөдрийн онцлох зураг

"Гангар хун". Энэхүү зургийг жигүүртний гэрэл зураг сонирхогч Э.Идэрбат 2018.03.20 -ны өдөр Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэгт дарсан юм. Кадрт буулгасан жигүүртний зургууд нь үнэхээр сэтгэл татам, сонирхол төрүүлэхүйц учраас бид "Ногоон хуудас" -аараа цувралаар хүргэх болно. Бид байгалийн, байгаль дээрх амьтны зургийг тогтмол харж мэдсэнээр эх дэлхийгээ хайрлах хандлага илүү төлөвших боломжтой. Бид байгаль дэлхийгээ хайр, хүндэтгэлийн нүдээр харвал бидний яг хажууд байгалийн гайхамшиг, гоо сайхан оршсоор байна.

Ногоон мэдээ

Загасчлалын хорио эхлэв

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ныг хүртэл буюу загас түрсээ шахах үеэр агнахыг хориглодог. Энэ хугацаанд загасны тоо толгой 20 дахин үрждэг. 

Монгол орны загасны үржил хавар-зун, намар-өвлийн улиралд явагдах бөгөөд ихэнх загасны үржил нь 4 дүгээр сарын дунд үеэс 7-р сарын сүүлч хүртэл үргэлжилдэг. Зарим төрлийн загаснууд 8 сараас 11 сарын дунд үе хүртэл түрсээ шахдаг.

Энэ үеэр загас агнасан тохиолдолд загасны тоо толгой буурах, төрөл зүйл устах, байгалийн тэнцвэрт байдал алдагдах зэрэг сөрөг нөлөөтэй байдаг тул үржлийн үед нь загас агнавал хуулийн дагуу нөхөн төлбөр, торгууль ногдуулна. 

Ингэхдээ нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль төлөх эсвэл барьсан загасны төрлөөс хамаараад өөр хэмжээний мөнгөн торгууль ногдуулдаг байна. 


— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 08

Үргэлжлэл дараагийн нүүрт

Аккумлятор дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо

Монгол Улсын хэмжээнд автотээврийн хэрэгслийн ашиглалтаас хасагдсан хар тугалгат-хүхрийн хүчлийн батерейг хүний эрүүл мэнд,... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 27

2027 он гэхэд дэлхийн бүх хүн амь насаа авран хамгаалах зайлшгүй хэрэгцээтэй тулгарна

Дэлхийн цаг уурын өдрийг жил бүрийн 3-р сарын 23-нд тодорхой нэг сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил “Уур... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 22

Айл бүр хашаандаа мод тарьцгаая

Дэлхий даяар секунд бүрд нэг хөлбөмбөгийн талбайтай тэнцэх ой мод үгүй болдог. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 21

Цэвэр усаа хэмнэн, саарал ус дахин ашиглагч автомашин угаалгын ГАЗРУУД

Ус ашиглагч аж ахуйн нэгж, байгууллагуудын ус ашиглалтын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 2024 оны 03 дугаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 14

Цааш үргэлжлүүлэх