2026/10/23. Баасан гараг Дугаар: #3900

ОНЦЛОХ

Нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалт 71 хувьтай байна

— Ч.Баяржаргал   2026 оны 10 сарын 06

2026 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалт 71 хувьтай үргэлжилж байна.

Томуу, томуу төст өвчний өвчлөл, эмнэлэгт хэвтэлт, хүндрэл харьцангуй өндөр бүртгэгддэг Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар, дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн С.Уянга нар ажиллаж, дархлаажуулалтын явц, хамрагдалт, зохион байгуулалттай танилцлаа.

Энэ үеэр эмч, мэргэжилтнүүдтэй санал солилцож, дархлаажуулалтын хамрагдалтыг нэмэгдүүлэх, зорилтот бүлгийн иргэдийг идэвхтэй хамруулах чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг, чиглэл өгч ажиллав.

Дүүргүүдийн хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалт:

  • Чингэлтэй дүүрэг – 61.52 хувь
  • Сүхбаатар дүүрэг – 63.41 хувь

Харин нийслэлийн хэмжээнд зорилтот бүлгийн хамрагдалтыг авч үзвэл:

  • 6 сартайгаас 6 хүртэлх насны хүүхэд – 106,217 буюу 56.48 хувь
  • Жирэмсэн эмэгтэй – 965 буюу 34.46 хувь
  • 65 ба түүнээс дээш насны иргэн – 28,082 буюу 80.88 хувь
  • Архаг өвчний хяналтад байдаг иргэн – 27,007 буюу 97.32 хувь тус тус дархлаажуулалтад хамрагдаад байна.

Томуугийн хүндрэлд өртөх эрсдэл өндөртэй бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн дархлаажуулалтын хамрагдалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг хэлэв.

Иймд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас эцэг, эх, асран хамгаалагчдад бага насны хүүхдээ томуугийн эсрэг дархлаажуулалтад идэвхтэй хамруулахыг уриаллаа.

Мөн албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг 6 сартайгаас 6 хүртэлх насны хүүхэдтэй ажилтан, албан хаагчдадаа хүүхдээ дархлаажуулалтад хамруулахад нь дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүслээ.

Томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдсанаар халдвараас сэргийлэхээс гадна өвчилсөн тохиолдолд хүндрэх эрсдэлийг бууруулах юм. 


Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн "Бичигтийн-Өндөр" гэдэг газар энэ сарын 08-ны өдрийн 11:55 цагт гарсан хээрийн түймрийг өнөөдөр (2026.10.16) 07:00 цагт бүрэн унтраалаа.Түймрийг унтраах ажиллагаанд Дорнод, Өмнөговь,... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 10 сарын 16

Хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах хуулийг УИХ-ын 126 гишүүн дэмжих үү?

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг маргааш буюу аравдугаар сарын 16-ны Баасан гарагт явуулахаар товлоод байна.УИХ-ын 78 гишүүн уг хуулийн төслийг 2025 оны есдүгээр сарын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 10 сарын 15

Санал болгох

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад удаан хугацаагаар дараалалд зогсох, хүндрэл чирэгдэл учрахаас сэргийлэх зорилгоор дараалал харгалзахгүй үйлчлэх шийдвэр гаргажээ.Энэхүү шийдвэрийг Хөгжлийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   1 цагийн өмнө

МИАТ-ийн зорчигчид БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлгээр хөнгөлөлттэй үйлчлүүлнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye” хараа зүйн эмнэлэгтэй хамтран ажиллаж эхэллээ. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 10 сарын 21