2026/10/23. Баасан гараг Дугаар: #3900

ОНЦЛОХ

МИАТ-ийн зорчигчид БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлгээр хөнгөлөлттэй үйлчлүүлнэ

— Ч.Баяржаргал   өчигдөр

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye” хараа зүйн эмнэлэгтэй хамтран ажиллаж эхэллээ. Ингэснээр хараагаа тэглүүлэх, хараа зүйн эмчилгээ үйлчилгээ авахыг хүссэн МИАТ-ийн зорчигчдод тусгай хөнгөлөлт эдлэх боломж бүрдэж байна.

БНСУ-ын Сөүл хотын Ганнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye” нүдний эмнэлэг нь нүдний төрөл бүрийн оношилгоо, эмчилгээ, хараа засах мэс заслын чиглэлээр мэргэшсэн эмнэлэг юм.

МИАТ ТӨХК-ийн зорчигч нь  сүүлийн гурван сарын хугацаанд МИАТ (OM)-ийн нислэгээр үйлчлүүлсэн бол нислэгийн суудлын тасалбар (Boarding Pass) эсвэл цахим тийз (E-ticket)-ээ ашиглан тус эмнэлгийн сонгогдсон үйлчилгээ, мэс засалд тусгай хөнгөлөлт эдлэх боломжтой. Үүнд:

Мэс заслын төлбөрийн хөнгөлөлт:

  • Хараа засах мэс засал: ЛАСЕК (LASEK), ЛАСИК (LASIK), SMILE зэрэг мэс засалд 14–30 хувийн хөнгөлөлт.
  • Нүдний болор солих мэс засал: Мэс заслын төлбөрт тусгай хөнгөлөлт.

Нэмэлт үйлчилгээ, урамшуулал:

  • Мэс заслын дараах эхний нэг сарын хэрэглээний дусаалгыг үнэ төлбөргүй олгоно.
  • Хараа засах мэс засал хийлгэх зорчигч ажлын өдрүүдэд 300 мянган  воны үнэ бүхий шинжилгээг үнэ төлбөргүй хийлгэх боломжтой.
  • PRP эмчилгээ: 100.000 воны үнэ бүхий үйлчилгээ.
  • IPL эмчилгээ: 150.000 воны үнэ бүхий үйлчилгээ.

Хөнгөлөлтийн хэмжээ, үйлчилгээний үнэ болон хамрагдах нөхцөл нь мэс заслын төрөл, эмнэлгийн үзлэг, оношилгооны үр дүнгээс хамаарч болно. Үйлчилгээ авахаасаа өмнө эмнэлэгтэй холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Үйлчилгээ авах, цаг захиалах:

  1. “Gangnam Grand Eye” нүдний эмнэлэгтэй холбогдон үзлэг, оношилгоо болон шаардлагатай эмчилгээний цагийг урьдчилан товлоно.
  2. Эмнэлэгт очихдоо гурван  сарын хугацаанд МИАТ (OM)-ийн нислэгээр үйлчлүүлсэн нислэгийн суудлын тасалбар (Boarding Pass) эсвэл цахим тийз (E-ticket)-ээ гадаад паспортын хамт бүртгэлийн ажилтанд үзүүлж, МИАТ-ийн зорчигчдод зориулсан тусгай хөнгөлөлтөө авна.

Шаардлагатай бичиг баримтыг үзүүлээгүй тохиолдолд хөнгөлөлт, урамшуулал эдлэх боломжгүй. Иймд эмнэлэгт очихдоо гадаад паспорт болон нислэгийн тасалбар, цахим тийзийн мэдээллээ заавал авч ирнэ үү.

Нислэгийн тасалбар нь тухайн зорчигчийн нэр дээр олгогдсон байх бөгөөд дараах мэдээллийг агуулсан байна:

  • Зорчигчийн нэр
  • Нислэгийн чиглэл
  • Нислэгийн огноо
  • Суудлын дугаар
  • Нислэгийн дугаар
  • Цахим тийзийн (ETKT) дугаар
  • Нислэгийн ангилал: Эдийн засгийн ангилал (Y) эсвэл Бизнес ангилал (J)

“Gangnam Grand Eye” нүдний эмнэлэгтэй холбоо барих:

  • Лавлах утас: +82 10 8466 5090, +82 10 8682 8108 (kakao talk, Viber)
  • Facebook: “Grand Eye Clinic” нүдний эмнэлэг https://www.facebook.com/profile.php?id=100087573249109 
  • Instagram: @grandeye_clinic_emneleg 
  • И-мэйл: grandeyeclinic1@gmail.com
  • Хаяг: БНСУ, Сөүл хот, Сочо-гу, Gangnam-daero 363, Gangnam Tower, 4–5 дугаар давхар.

Анхааруулга: Эмнэлгийн үйлчилгээтэй холбоотой аливаа маргаан, асуудлыг МИАТ ТӨХК хариуцахгүй болохыг анхаарна уу.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Хан-Уул дүүрэгт 29 мянга гаруй хүүхдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна

Хан-Уул дүүргийн харьяа 79 сургууль, 134 цэцэрлэгийн нийт 29,870 гаруй хүүхдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.Энэ хүрээнд дүүргийн 75 дугаар сургууль, 53 дугаар цэцэрлэгт зохион... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 10 сарын 14

МИАТ компани БНСУ-ын City Duty Free дэлгүүртэй хамтран ажиллаж эхэллээ

МИАТ ТӨХК  нь 2026 оны аравдугаар сарын 1-нээс БНСУ-ын татваргүй барааны дэлгүүр болох City Duty Free дэлгүүртэй хамтран ажиллаж эхэлжээ. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 10 сарын 10

Санал болгох

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн "Бичигтийн-Өндөр" гэдэг газар энэ сарын 08-ны өдрийн 11:55 цагт гарсан хээрийн түймрийг өнөөдөр (2026.10.16) 07:00 цагт бүрэн унтраалаа.Түймрийг унтраах ажиллагаанд Дорнод, Өмнөговь,... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 10 сарын 16

Хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах хуулийг УИХ-ын 126 гишүүн дэмжих үү?

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг маргааш буюу аравдугаар сарын 16-ны Баасан гарагт явуулахаар товлоод байна.УИХ-ын 78 гишүүн уг хуулийн төслийг 2025 оны есдүгээр сарын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 10 сарын 15