2026/10/16. Баасан гараг Дугаар: #3893

ОНЦЛОХ

Хан-Уул дүүрэгт 29 мянга гаруй хүүхдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна

— Ч.Баяржаргал   2026 оны 10 сарын 14

Хан-Уул дүүргийн харьяа 79 сургууль, 134 цэцэрлэгийн нийт 29,870 гаруй хүүхдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Энэ хүрээнд дүүргийн 75 дугаар сургууль, 53 дугаар цэцэрлэгт зохион байгуулагдаж буй хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн үйл ажиллагаа, явцыг танилцуулав. 

Үзлэгийг хүүхдийн насны онцлогт тохируулан 36 сартай хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн 1, 6, 10 дугаар ангийн сурагчдыг хамруулан зохион байгуулж байна.

Үзлэгт хамрагдах хүүхдийн насны ангилал, үнэлэх үзүүлэлтүүд:

36 сартай хүүхэд — 7,711 хүүхэд

  • Өсөлт, хөгжил

  • Хэл ярианы хөгжил

  • Танин мэдэхүй, хөдөлгөөн, сэтгэхүйн хөгжил

  • Хөгжлийн хоцрогдол болон аутизмын хүрээний эмгэгийн эрсдэлийн үнэлгээ

6 настай хүүхэд — 8,399 хүүхэд

  • Өсөлт, хөгжил

  • Харааны чадвар, харааны эмгэг

  • Зүрхний цахилгаан бичлэгт суурилсан үнэлгээ

11 настай хүүхэд — 8,062 хүүхэд

  • Өсөлт, хөгжил

  • Харааны чадвар

  • Багана нурууны муруйлт, хазайлт

  • Хавтгай тавхайн эрсдэлийн үнэлгээ

15 настай хүүхэд — 5,699 хүүхэд

  • Өсөлт, хөгжил

  • Харааны чадвар

  • Багана нурууны муруйлт, хазайлт

  • Өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ

Хүүхдийн өсөлт, хөгжил, эрүүл мэндийн байдлыг насны онцлогт тохируулан үнэлж, болзошгүй эрсдэл, эмгэгийг эрт илрүүлэх нь цаашдын оношилгоо, эмчилгээ, тусламж үйлчилгээг цаг алдалгүй авахад чухал ач холбогдолтой.

Иймд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ товлосон хугацаанд нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт идэвхтэй хамруулж, эрүүл мэндэд нь анхаарал хандуулахыг уриаллаа. 

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

МИАТ компани БНСУ-ын City Duty Free дэлгүүртэй хамтран ажиллаж эхэллээ

МИАТ ТӨХК  нь 2026 оны аравдугаар сарын 1-нээс БНСУ-ын татваргүй барааны дэлгүүр болох City Duty Free дэлгүүртэй хамтран ажиллаж эхэлжээ. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 10 сарын 10

Ямааны годрон өвчнөөс сэргийлэх 1.5 сая тун вакциныг дотооддоо үйлдвэрлэнэ

Мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор вакцин үйлдвэрлэх, нөөц бүрдүүлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.Уг санхүүжилтэд вакцины бэлтгэл ажил,... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 10 сарын 07

Санал болгох

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн "Бичигтийн-Өндөр" гэдэг газар энэ сарын 08-ны өдрийн 11:55 цагт гарсан хээрийн түймрийг өнөөдөр (2026.10.16) 07:00 цагт бүрэн унтраалаа.Түймрийг унтраах ажиллагаанд Дорнод, Өмнөговь,... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   6 цагийн өмнө

Хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах хуулийг УИХ-ын 126 гишүүн дэмжих үү?

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг маргааш буюу аравдугаар сарын 16-ны Баасан гарагт явуулахаар товлоод байна.УИХ-ын 78 гишүүн уг хуулийн төслийг 2025 оны есдүгээр сарын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   22 цагийн өмнө