Мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор вакцин үйлдвэрлэх, нөөц бүрдүүлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.
Уг санхүүжилтэд вакцины бэлтгэл ажил, бүтээгдэхүүний үнэлгээ, чанарын баталгаажуулалт, үйлдвэрлэл болон нийлүүлэлтийн зардлыг тусгасан байна.
Санхүүжилт шийдвэрлэгдсэнээр “Биокомбинат” ТӨХХК хоёр сарын хугацаанд 1.5 сая тун вакцин үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Ингэснээр ямааны годрон өвчнөөс сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэж, цаашид вакцины хүртээмж болон урьдчилан сэргийлэх арга хэмжээний бэлэн байдлыг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат вакциныг дотооддоо үйлдвэрлэснээр өвчнөөс урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед шуурхай арга хэмжээ авах бэлэн байдал сайжирна гэдгийг онцоллоо.

$ ДОЛЛАР: 2,848.87
ЕВРО: 3,390.44
¥ ИЕН: 25.77