2026/10/23. Баасан гараг Дугаар: #3900

ОНЦЛОХ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

— Ч.Баяржаргал   2 цагийн өмнө

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад удаан хугацаагаар дараалалд зогсох, хүндрэл чирэгдэл учрахаас сэргийлэх зорилгоор дараалал харгалзахгүй үйлчлэх шийдвэр гаргажээ.

Энэхүү шийдвэрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн зүйл заалтад үндэслэн гаргасан бөгөөд шатахуун импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн шатахуун түгээх станцууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлэн ажиллах юм.

Шатахуун түгээх станцуудын эрхлэгч, түгээгч ажилтнууд энэхүү шийдвэрийг хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүндрэл чирэгдэлгүй, шуурхай үйлчлэхийг Шатахууны шуурхай штабаас чиглэл болголоо.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд дараалал харгалзахгүй шатахуун авахдаа тээврийн хэрэгслийн тусгай таних тэмдэг болон хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэхээ хамтад нь үзүүлэх шаардлагатай.


Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах хуулийг УИХ-ын 126 гишүүн дэмжих үү?

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг маргааш буюу аравдугаар сарын 16-ны Баасан гарагт явуулахаар товлоод байна.УИХ-ын 78 гишүүн уг хуулийн төслийг 2025 оны есдүгээр сарын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 10 сарын 15

Хан-Уул дүүрэгт 29 мянга гаруй хүүхдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна

Хан-Уул дүүргийн харьяа 79 сургууль, 134 цэцэрлэгийн нийт 29,870 гаруй хүүхдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.Энэ хүрээнд дүүргийн 75 дугаар сургууль, 53 дугаар цэцэрлэгт зохион... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 10 сарын 14

Санал болгох

МИАТ-ийн зорчигчид БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлгээр хөнгөлөлттэй үйлчлүүлнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye” хараа зүйн эмнэлэгтэй хамтран ажиллаж эхэллээ. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 10 сарын 21

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн "Бичигтийн-Өндөр" гэдэг газар энэ сарын 08-ны өдрийн 11:55 цагт гарсан хээрийн түймрийг өнөөдөр (2026.10.16) 07:00 цагт бүрэн унтраалаа.Түймрийг унтраах ажиллагаанд Дорнод, Өмнөговь,... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 10 сарын 16