2026/10/23. Баасан гараг Дугаар: #3900

ОНЦЛОХ

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО ЭПШТЕЙНИЙ ХЭРЭГТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ СОНСЛОО

— Ч.Баяржаргал   2026 оны 10 сарын 07

Хууль зүйн байнгын хорооноос өнөөдөр ерөнхий сонсгол зохион байгуулж, Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотойгоор гадаад улсын эрх бүхий байгууллагаас нийтэд ил болгосон материал, мэдээлэлд Монгол Улсын талаар дурдагдсан асуудлаар холбогдох байгууллага, албан тушаалтны мэдээлэл, тайлбарыг сонслоо.

Уг сонсголоор тухайн асуудал нь хууль тогтоомж зөрчсөн эсэх, төрийн байгууллага, албан тушаалтан хууль тогтоомжид заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн эсэх талаар олон нийтэд мэдээлэл өгч, иргэдийн мэдэх эрхийг хангана гэв.

Жеффри Эпштэйний гэмт хэргийн асуудалд улс орнууд анхаарал хандуулж, 14 улс мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлж, 8 улс парламентын түвшинд авч хэлэлцэн, сонсгол зохион байгуулах, Засгийн газарт асуулга тавих, Парламентын хяналтын хорооноос сайд нарыг дуудаж асуулт тавих зэрэг арга хэмжээг авсан байна.

Сонсголын үеэр шинжээч “Жеффри Эпштэйн ба хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн асуудал”-тай холбоотой асуудлын талаарх танилцуулга”-ыг илтгэв. 

Шинжээчийн дүгнэлтийг танилцуулахдаа, гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан цахим мэдээллүүдийг эх сурвалжийн хамт, Ерөнхийлөгч асан хүний үүсгэн байгуулсан хүүхдийн асрах байгууллагын талаар, “Өнөр бүл” төвөөс 22 хүүхэд авсан, тэдгээр хүүхдүүд одоо хаана, юу хийж аж төрж явааг судалсан гэв. Дөрвөн хүүхэд хил нэвтэрсэн. Нэг хүүхдийн мэдээлэл зөрсөн. Сураггүй болсон нэг хүүхдийн тухай тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан гэх бичлэгийг сонсголын үеэр дэлгэцээр үзүүллээ.

Эпштейнтэй холбогдох гэмт хэрэг, хүчирхийлэлд монгол охид өртсөн эсэхийг цахим шууданд үндэслэн уулзсан, шууд болон шууд бус харилцаатай хүн байсан. Монгол охид Америк улс руу аялах визийн хүсэлт өгч, бэлгийн дарамтад өртсөн нь тогтоогдож байна гэж дүгнэснээ шинжээч мэдээллээ.

Тухайн асуудалд нэр дурдагдаад байгаа албан тушаалтнуудаас сонсголын дундуур оруулж, тайлбар мэдээлэл авах саналыг оролцогчдоос гаргахад, ерөнхий хяналтын сонсгол нь тодорхой нэр бүхий хүн дуудаж асуух боломжгүй, үг хэлэх, асуух, оролцогчдыг дэгийн дагуу урьдчилан нээлттэй зарлаж бүртгэсэн гэж сонсгол даргалагч тайлбарлав. 

Сонсгол үдээс хойш "Монгол Улсын байгалийн баялаг ба Нөлөөлөл", "Сонгууль, улс төр дэх оролцоо" сэдвээр үргэлжилж, шинжээчдийн танилцуулга, мэдээллийг сонсоно гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах хуулийг УИХ-ын 126 гишүүн дэмжих үү?

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг маргааш буюу аравдугаар сарын 16-ны Баасан гарагт явуулахаар товлоод байна.УИХ-ын 78 гишүүн уг хуулийн төслийг 2025 оны есдүгээр сарын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 10 сарын 15

Хан-Уул дүүрэгт 29 мянга гаруй хүүхдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна

Хан-Уул дүүргийн харьяа 79 сургууль, 134 цэцэрлэгийн нийт 29,870 гаруй хүүхдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.Энэ хүрээнд дүүргийн 75 дугаар сургууль, 53 дугаар цэцэрлэгт зохион... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 10 сарын 14

Санал болгох

МИАТ-ийн зорчигчид БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлгээр хөнгөлөлттэй үйлчлүүлнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye” хараа зүйн эмнэлэгтэй хамтран ажиллаж эхэллээ. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн "Бичигтийн-Өндөр" гэдэг газар энэ сарын 08-ны өдрийн 11:55 цагт гарсан хээрийн түймрийг өнөөдөр (2026.10.16) 07:00 цагт бүрэн унтраалаа.Түймрийг унтраах ажиллагаанд Дорнод, Өмнөговь,... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 10 сарын 16