2026/10/23. Баасан гараг Дугаар: #3900

ОНЦЛОХ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэтгэмжийг 600 мянган төгрөг болгож нэмэгдүүлнэ

— Ч.Баяржаргал   2026 оны 10 сарын 05

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2026.10.05/ хуралдаанаар 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. 

Энэ үеэр байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргаа дэмжих мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлэх санал гаргалаа.

Одоогоор 478 мянган төгрөг байгаа уг тэтгэмжийг 122 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 600 мянган төгрөгт хүргэхээр санал гаргасан байна.

Уг нэмэгдэлд нийт 17,241 хүүхэд хамрагдах бөгөөд тэтгэмжийг нэмэгдүүлэхэд шаардагдах хөрөнгийг 4.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх санал гаргажээ.

Энэ саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.6 хувь нь дэмжсэн байна.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн "Бичигтийн-Өндөр" гэдэг газар энэ сарын 08-ны өдрийн 11:55 цагт гарсан хээрийн түймрийг өнөөдөр (2026.10.16) 07:00 цагт бүрэн унтраалаа.Түймрийг унтраах ажиллагаанд Дорнод, Өмнөговь,... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 10 сарын 16

Хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах хуулийг УИХ-ын 126 гишүүн дэмжих үү?

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг маргааш буюу аравдугаар сарын 16-ны Баасан гарагт явуулахаар товлоод байна.УИХ-ын 78 гишүүн уг хуулийн төслийг 2025 оны есдүгээр сарын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 10 сарын 15

Санал болгох

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад удаан хугацаагаар дараалалд зогсох, хүндрэл чирэгдэл учрахаас сэргийлэх зорилгоор дараалал харгалзахгүй үйлчлэх шийдвэр гаргажээ.Энэхүү шийдвэрийг Хөгжлийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   1 цагийн өмнө

МИАТ-ийн зорчигчид БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлгээр хөнгөлөлттэй үйлчлүүлнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye” хараа зүйн эмнэлэгтэй хамтран ажиллаж эхэллээ. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 10 сарын 21