2026/11/07. Бямба гараг Дугаар: #3915

ОНЦЛОХ

ЭМЯ: Эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах шуурхай арга хэмжээ хэрэгжүүлнэ

— Ч.Баяржаргал   2026 оны 08 сарын 03

Эрүүл мэндийн яамны Удирдлагын зөвлөлийн өнөөдрийн (2026.08.03) ээлжит хурлаар 2026 оны эхний хагас жилийн эх, хүүхдийн эндэгдлийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, цаашид хэрэгжүүлэх шуурхай арга хэмжээг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хурлын үеэр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Ж.Отгонбаатар эх, хүүхдийн эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтүүдийг танилцуулсан байна.

2026 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд 25,753 эх амаржиж, 25,996 хүүхэд амьд төрсөн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрөлт 1,046, амьд төрөлт 1,005 тохиолдлоор тус тус буурчээ.

Тайлант хугацаанд таван эх эндэж, эхийн эндэгдлийн харьцаа 100,000 амьд төрөлтөд 19.2 болж, өмнөх оны мөн үеэс 14.1 нэгжээр буурсан үзүүлэлттэй байна. Харин эхийн эндэгдлийн харьцаа Улаанбаатар хотод 13.6, орон нутагт 26.5 байгаа нь орон нутгийн үзүүлэлт улсын дунджаас өндөр хэвээр байгааг харуулжээ.

Иймд Эрүүл мэндийн яамнаас жирэмсний үеийн хавсарсан өвчний хяналт, менежментийг сайжруулах, үжил, халдвараас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эмчлэх тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авч ажиллахаар шийдвэрлэв.

Мөн жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндийн боловсрол, зөвлөгөөг эрчимжүүлэхийн зэрэгцээ өсвөр насны охидын жирэмслэлт, үр хөндөлт, төрөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр болсон байна.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Улирлын урьдчилсан төлөв: 11 дүгээр сард төв, зүүн аймгуудад хүйтэн, хур тунадас ахиу орно

Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн Хүрээлэн (УЦУОСМХ)-ийн Хиймэл Оюун Ухаан, Тоон Загварчлалын Судалгааны Хэлтэс (ХОУТЗСХ)-ээс 2026 оны 11 сараас 2027 оны 1 дүгээр сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргажээ. Жич:... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 10 сарын 30

МИАТ-ийн Бангкок чиглэлийн зорчигчид The mall group-ийн худалдааны төвүүдэд хөнгөлөлт эдэлнэ

МИАТ ТӨХК нь  Тайландын Бангкок хот дахь  The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ. Ингэснээр  МИАТ (OM)-ийн Бангкок чиглэлийн нислэгээр зорчигчид суудлын тасалбар (Boarding Pass) эсвэл цахим тийз (E-ticket)-ээ ашиглан Тайланд... Дэлгэрэнгүй

— Батцэцэг   2026 оны 10 сарын 27

Санал болгох

БНСУ бүлэг жуулчлалын болон эрүүл мэндийн визийг цахимаар шуурхай олгоно

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны Х хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сөүл хотноо болж, хоёр улсын стратегийн түншлэлийн хүрээнд худалдаа, хөрөнгө оруулалт, эрүүл мэнд, дэд бүтэц, байгаль орчин, боловсрол,... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 11 сарын 04

Хүрэн баавгайн ичээнд орох хугацаа цаг агаар, идэш тэжээлээс хамаардаг

Намрын улирал дуусаж, өвөл ойртож буй энэ үед хүрэн баавгай ичээндээ орохоор бэлтгэж, идэш тэжээлээ эрчимтэй хайдаг. Гэвч энэ жил Монгол Улсад баавгай суурьшлын бүс, малчин айл, хот суурин газарт ойртох тохиолдол олноор бүртгэгдэж, хүн, мал руу... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 10 сарын 30