2026/11/25. Лхагва гараг Дугаар: #3933

ОНЦЛОХ

12 дугаар сард төв, зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна

— Ч.Баяржаргал   20 цагийн өмнө

УЛИРЛЫН БУЮУ ИРЭХ САРУУДЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан ирэх саруудын буюу улирлын ерөнхий төлөвөөр 12 дугаар сард төв, зүүн аймгуудын нутгаар агаарын дундаж температур олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Сэлэнгэ, Төв, Дундговь, Өмнөговийн зүүн хэсэг болон зүүн аймгийн нутгаар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна.

Харин нэг болон хоёрдугаар саруудад агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол хур тунадас нэгдүгээр сард төв болон зүүн аймгуудын нутгаар,  хоёрдугаар сард төвийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна.

Иймд хур тунадас нэмэгдэж, цасан бүрхүүл зузаарах, гэнэтийн дулаарал, хүйтрэлээс шалтгаалан мөсөн бүрхүүл үүсэх, зам даваа халтиргаа гулгаатай болох зэрэг нөхцөл бүрдэж, малын бэлчээрлэлт, замын хөдөлгөөн, эрчим хүчинд богино хугацаанд хүндрэл учруулж болзошгүй тул тухайн үеийн цаг агаарын сэрэмжлүүлэг, гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээг цаг тухай бүрт авч ашиглахыг зөвлөж байна.

Арванхоёрдугаар сард агаарын дундаж температур Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Говьсүмбэрийн нутаг, Завханы зүүн, Баянхонгор, Дорнодын хойд, Сүхбаатарын баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутаг, Сэлэнгэ, Төв, Дундговь, Өмнөговийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

Нэгдүгээр сард агаарын дундаж температур Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дундговь, Дорноговийн нутаг, Булганы зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Архангайн ихэнх, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

Хоёрдугаар сард агаарын дундаж температур Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Хэнтийн нутаг, Булган, Сэлэнгэ, Төвийн зүүн, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Гурванбулаг сумын 423 хүүхдийг шүдний үзлэг, эмчилгээ, урьдчилан сэргийлэх үйлчилгээнд хамруулжээ

Булган аймгийн Гурванбулаг сумын хүүхэд багачуудын амны хөндийн эрүүл мэндийг хамгаалах, шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “ЭРҮҮЛ БУЛГАН – ЭРҮҮЛ ШҮД” арга хэмжээг хэрэгжүүлж байна.Тус арга хэмжээг Ц.Бадрал сангийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Баянзүрх дүүрэгт гэр бүлийн бүх гишүүнд зориулсан эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний төв ашиглалтад орлоо

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны гэр хорооллын бүсэд гэр бүлийн бүх гишүүнд зориулсан эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний төвийн барилга ашиглалтад орлоо. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Санал болгох

МИАТ: АНУ руу шууд нислэг эхлүүлэх бэлтгэлийн хүрээнд “Boeing”-той хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Сиэтл хотод байрлах “Boeing” компанийн “Харилцагчийн туршлагын төв”-д зочилж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.Төлөөлөгчдийг “Boeing”... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   19 цагийн өмнө

Зудын эрсдэлийг бодит цагт хянах системийг ашиглаж эхэллээ

Онцгой байдлын байгууллагаас зудын гамшгийн эрсдэлийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах зорилгоор “Зудын гамшгийн эрсдэлийн бодит цагийн хяналт, мониторингийн систем”-ийг нэвтрүүлж, ашиглаж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   21 цагийн өмнө