2026/11/25. Лхагва гараг Дугаар: #3933

ОНЦЛОХ

МИАТ: АНУ руу шууд нислэг эхлүүлэх бэлтгэлийн хүрээнд “Boeing”-той хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

— Ч.Баяржаргал   19 цагийн өмнө

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Сиэтл хотод байрлах “Boeing” компанийн “Харилцагчийн туршлагын төв”-д зочилж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Төлөөлөгчдийг “Boeing” компанийн Арилжааны агаарын хөлгийн нэгжийн Зүүн хойд Ази хариуцсан дэд ерөнхийлөгч Жефф Эдвардс хүлээн авч уулзав. Уулзалтаар “МИАТ” ТӨХК-ийн бүс нутгийн нислэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, АНУ болон Европын чиглэлд холын зайн нислэгийг өргөжүүлэх боломжийг хэлэлцэж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Энэ үеэр “Boeing” компанийн төлөөлөл “МИАТ” компанийн хүлээн авах хоёр дахь “Boeing 737 MAX 8” агаарын хөлөг нь бүс нутгийн зорчигч тээврийн өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахад дэмжлэг болно гэдгийг онцоллоо.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа болон Тээврийн аюулгүй байдлын захиргаатай хийсэн уулзалтуудын үр дүнд хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын хугацааг тодорхой болгосныг тэмдэглэв.

Монгол Улсын Засгийн газар хоёр улсын стратегийн түншлэлийн хүрээнд иргэний нисэхийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, агаарын тээврийн шууд харилцааг бий болгоход өндөр ач холбогдол өгч байна. Энэ хүрээнд Монгол Улсын иргэний нисэхийн салбар 2027 онд АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны Олон улсын нисэхийн аюулгүй ажиллагааны үнэлгээний нэгдүгээр ангилалд хүрч, 2028 онд үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компани АНУ руу шууд нислэг эхлүүлэх зорилт тавин ажиллаж байгааг сайд онцоллоо.

“Boeing” компани нь Монгол Улстай 1992 оноос хойш 30 гаруй жилийн турш хамтран ажиллаж байгаа бөгөөд дээрх зорилтын хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газар болон “МИАТ” компанид мэргэжлийн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр “Boeing”-ийн мэргэжилтнүүд дэлхийн агаарын тээврийн зах зээлийн төлөв, “737” болон “787” цувралын агаарын хөлгүүдийн онцлог, үйлдвэрлэлд нэвтрүүлж буй шинэ технологи, зорчигчийн бүхээгийн зохион байгуулалтыг танилцуулж, “МИАТ” компанийн цаашдын хөгжлийн стратегийн талаар санал солилцлоо.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Гурванбулаг сумын 423 хүүхдийг шүдний үзлэг, эмчилгээ, урьдчилан сэргийлэх үйлчилгээнд хамруулжээ

Булган аймгийн Гурванбулаг сумын хүүхэд багачуудын амны хөндийн эрүүл мэндийг хамгаалах, шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “ЭРҮҮЛ БУЛГАН – ЭРҮҮЛ ШҮД” арга хэмжээг хэрэгжүүлж байна.Тус арга хэмжээг Ц.Бадрал сангийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Баянзүрх дүүрэгт гэр бүлийн бүх гишүүнд зориулсан эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний төв ашиглалтад орлоо

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны гэр хорооллын бүсэд гэр бүлийн бүх гишүүнд зориулсан эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний төвийн барилга ашиглалтад орлоо. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Санал болгох

12 дугаар сард төв, зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна

УЛИРЛЫН БУЮУ ИРЭХ САРУУДЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЦаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан ирэх саруудын буюу улирлын ерөнхий төлөвөөр 12 дугаар сард төв, зүүн аймгуудын нутгаар агаарын дундаж температур олон жилийн дунджаас хүйтэн, бусад... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   20 цагийн өмнө

Зудын эрсдэлийг бодит цагт хянах системийг ашиглаж эхэллээ

Онцгой байдлын байгууллагаас зудын гамшгийн эрсдэлийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах зорилгоор “Зудын гамшгийн эрсдэлийн бодит цагийн хяналт, мониторингийн систем”-ийг нэвтрүүлж, ашиглаж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   21 цагийн өмнө