“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол 2024.04.15-17-ны өдрүүдэд боллоо.
Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны гишүүн Б.Жаргалмаа: Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчлэлийг яаралтай хийхэд Улсын Их Хурал, Засгийн газар анхаарах шаардлагатай байна. Эмийн лабораторийн эрхлэгч эмийн сан ажиллуулаад, өөрөө өөрийнхөө эмэнд шинжилгээ хийж, дүгнэлт бичиж, хөлдүү эмээ хэрэглэгчдэд борлуулж байгаа нь шударга бус явдал.
Сонсголыг эмийн хүртээмж, үнийн өсөлтийн шалтгаан нөхцөл, эмийн бүртгэл, хяналт гэсэн үндсэн гурван сэдвийн хүрээнд нийт 32 асуудлаар явуулж, мэдэгдэх хуудас хүргүүлсэн нийт 119 гэрчээс 83.2 хувийг оролцуулж, тайлбар, мэдээлэл сонсжээ.