2024/05/22. Лхагва гараг Дугаар: #3016

ОНЦЛОХ

Улаанбаатарт нэмж худаг гаргах зөвшөөрөл ОЛГОХГҮЙ

— Батцэцэг   2024 оны 04 сарын 30

Нийслэл хот, зуслан, суурьшлын бүсэд нэгдсэн төлөвлөлтгүйгээр ундны усны зориулалтаар худаг гаргах нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, улмаар хүрээлэн буй орчин, хөрс усны бохирдлыг бий болгож, усны нөөцийг хомстуулах шалтгаан болж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотод худаг гаргах зөвшөөрлийг олгохгүй байх шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. 

Усны тооллогын 2023 оны дүнгээр Улаанбаатар хотын хэмжээнд нийт 17.000 худаг, улсын хэмжээнд 70.452 худаг байгаа бөгөөд Усны газраас тоолууржуулалтын 2 дугаар аяныг өрнүүлэн, усны нөөцөд тулгуурласан менежментийг хэрэгжүүлж, худгийн зөвшөөрлийг тоолууржуулалтын системтэй уялдуулах нь ус ашиглалтын балансыг нарийвчлан тодорхойлох, усны нөөцийг хэмнэх, улмаар бохирдож, хомстохоос хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх арга замын нэг үзэж байна. 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар 

Батцэцэг


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Энэ зун ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадар борооны давтамж нэмэгдэх төлөвтэй байна

Сүүлийн жилүүджд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор гамшиг болон аюулт үзэгдлийн давтамж нэмэгдэж байна. Энэ зун ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадар борооны давтамж нэмэгдэхийг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжлээ

Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы /2024.05.17/ нэгдсэн хуралдаанаар арван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Үүнийн нэг нь "Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл"-ийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Санал болгох

Ногоон автобусны нээлттэй сонсгол: 14 гэрч дуудсан ч 9 нь ирсэнгүй

Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан “Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх,... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   8 цагийн өмнө

Нийслэлээс "Оюутан цагдаа" хөтөлбөрт бүртгэж эхэллээ

Нийслэлийн 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн таван жилийн чиглэлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, гэмт хэргийн гаралтыг бууруулах, оюутан залуучуудыг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   9 цагийн өмнө