Харилцаа холбооны зохицуулах хорооноос дараах мэдэгдлийг хийлээ.
Мета компаниас Сонгуулийн ерөнхий хороотой хамтран улс төрийн нам эвслүүд болон хэвлэл мэдээллийн салбарын сэтгүүлчдэд сонгуулийн сурталчилгаанд Фэйсбүүк платформыг хэрхэн ашиглах талаарх сургалт мэдээллийг 4-р сарын 25-ны өдөр зохион байгуулжээ.
Энэхүү сургалтаар Фэйсбүүк орчинд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны ил тод, нээлттэй, шударга байдлыг бүрдүүлэх, хуурамч мэдээ мэдээллийг устгах, тархалтыг бууруулах чиглэлээр тус компанийн баримталж буй зарчим, дүрмийн талаар танилцуулав.
Сургалтын үеэр тус компанийн зүгээс Фейсбүүк платформыг ашиглан сонгууль болон улс төртэй холбоотой аливаа зар сурталчилгааг явуулахдаа өөрийн Фэйсбүүк хаягийг заавал баталгаажуулах шаардлагатайг анхааруулсан.
Иймээс хэрэв аливаа төрлийн улс төрийн болон сонгуулийн сурталчилгаа явуулах бол өөрийн Фэйсбүүкийн хаяг (profile account)-ийн мэдээллийг баталгаажуулах (ID authorization) шаардлагатайг анхаарна уу.
Фэйсбүүкийн хаягийн мэдээллийг баталгаажуулах (ID authorization) заавартай дараах холбоосоор орж танилцана уу.