2024/05/22. Лхагва гараг Дугаар: #3016

ОНЦЛОХ

Эрчимт эмчилгээ болон хөнгөвчлөх эмчилгээний бүх зардлыг ЭМД-ын сангаас хариуцна

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 30

2024 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ЭМДҮЗ-ийн 06 дугаар тогтоолд орсон өөрчлөлтүүдийг цуврал болгон танилцуулж байна. 

Эрчимт эмчилгээ болон хөнгөвчлөх эмчилгээний тусламж үйлчилгээний ШИНЭЧЛЭЛ: 

Даатгуулагч иргэн та эрхтэн системийн дутагдалд орж эмчийн заалтаар зайлшгүй шаардлагаар эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэх хугацаанд эрчимт эмчилгээ болон хөнгөвчлөх эмчилгээний зардлын бүрэлдэхүүнд хэрэглэсэн эм, эмнэлгийн хэрэгсэл, эрхтэн орлуулах эмчилгээ, ажилбар, цус цусан бүтээгдэхүүн, эмчийн үзлэг, бүх төрлий оношилгоо шинжилгээний зардал, сувилахуйн тусламж үйлчилгээ, хоолны зардал болон холбогдох бусад бүх зардал иргэн танаас хамаарч төлбөр төлөгдөхгүй. 

Өөрийн зардлаар авсан бол хэрхэн төлбөрөө эргүүлэн авах заавар, мэдээлэлтэй танилцана уу.

БИЧЛЭГ ҮЗЭХ: 

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс ЭМД-ын сангаас олгох санхүүжилтийн чиглэлээр хэрэгжиж байгаа журам, тогтоолд өөрчлөлт оруулсан. Энэхүү шинэчлэлтэй холбогдуулан ЭМДЕГ хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд гарсан шийдвэрүүдийг танилцуулж, иргэд болон эрүүл мэндийн байгууллагуудыг мэдээлэл, зөвлөгөөгөөр ханган ажиллаж байна.


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Энэ зун ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадар борооны давтамж нэмэгдэх төлөвтэй байна

Сүүлийн жилүүджд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор гамшиг болон аюулт үзэгдлийн давтамж нэмэгдэж байна. Энэ зун ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадар борооны давтамж нэмэгдэхийг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжлээ

Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы /2024.05.17/ нэгдсэн хуралдаанаар арван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Үүнийн нэг нь "Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл"-ийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Санал болгох

Ногоон автобусны нээлттэй сонсгол: 14 гэрч дуудсан ч 9 нь ирсэнгүй

Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан “Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх,... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   9 цагийн өмнө

Нийслэлээс "Оюутан цагдаа" хөтөлбөрт бүртгэж эхэллээ

Нийслэлийн 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн таван жилийн чиглэлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, гэмт хэргийн гаралтыг бууруулах, оюутан залуучуудыг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   10 цагийн өмнө