2024/05/04. Бямба гараг Дугаар: #2998

ОНЦЛОХ

ЭМД-аар эрт илрүүлэх үзлэгийн дараах багц шинжилгээнүүдийг үнэгүй хийлгээрэй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 23

Нас насны дараах багц үзлэг, шинжилгээнүүдийг иргэн та ЭМД-аар үнэ төлбөргүй хийлгэх боломжтой. 

Багц 1: 5 хүртэлх насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

  • Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн зар түгээх
  • Эмнэл зүйн иж бүрэн үзлэг
  • Биеийн хэмжилт, өсөлтийн үнэлгээ, БЖИ
  • Хөгжлийн үзүүлэлтүүдийн үнэлгээ
  • Сэтгэц, зан төрхийн үнэлгээ
  • Амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө
  • Дүгнэлт бичих
  • Зөвлөгөө өгөх, шилжүүлэх

Зөвхөн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд хийгдэнэ.

Багц 2: 6-17 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

  • 1.       Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн зар түгээх
  • 2.       Эмнэл зүйн иж бүрэн үзлэг
  • 3.       Биеийн хэмжилт, БЖИ
  • 4.       Сэтгэц, зан төрхийн үнэлгээ
  • 5.       Сүрьеэгийн эрсдэлийг үнэлгээ
  • 6.       Амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө
  • 7.       А бүлгийн стрептококийн хурдавчилсан сорил
  • 8.       Дүгнэлт бичих
  • 9.       Зөвлөгөө өгөх, шилжүүлэх

Зөвхөн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд хийгдэнэ.

Багц 3: 18-30 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

  • Биохимин шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин)
  • Цус болон шээсний ерөнхий шинжилгээ
  • Тэмбүү илрүүлэх хурдавчилсан шинжилгээ
  • ХДХВ илрүүлэх хурдавчилсан шинжилгээ
  • Хепатит В, С вирус илрүүлэх хурдавчилсан сорил
  • Зүрхний цахилгаан бичлэг
  • Цээжний рентген зураг
  • Эмчийн үзлэг
  • Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ
  • Дүгнэлт
  • Зөвлөгөө

Лавлагаа шатны  болон анхан шатны эрүүл мэндийн байгууллагад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй товлол, давтамжийн дагуу хийгдэнэ. Даатгуулагчид үзүүлэх урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцыг үзүүлж эхэлснээс дуусах хүртэлх хугацааг 20 ба түүнээс доош ажлын хоногоор тооцно.

Багц 4: 31-45 насны  даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

  • Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин)
  • Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,
  • Өлөн үеийн глюкоз
  • Тэмбүү илрүүлэх хурдавчилсан шинжилгээ
  • ХДХВ илрүүлэх хурдавчилсан шинжилгээ
  • Хепатит В, С вирус илрүүлэх хурдавчилсан сорил
  • Эсийн шинжилгээ –ПАП тест
  • Хэвлийн хэт авиа
  •  Бамбайн хэт авиа
  • Хөхний хэт авиа
  • Зүрхний цахилгаан бичлэг
  • Улаан хоолой, ходоодны дуран
  • Цээжний рентген зураг
  • Эмчийн үзлэг
  • Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ
  • Дүгнэлт
  • Зөвлөгөө

Зөвхөн лавлагаа шатны эрүүл мэндийн байгууллагад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй товлол, давтамжийн дагуу хийгдэнэ.Даатгуулагчид үзүүлэх урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцыг үзүүлж эхэлснээс дуусах хүртэлх хугацааг 20 ба түүнээс доош ажлын хоногоор тооцно.

Багц 5: 46-60 насны  даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

  • Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин)
  • Цус болон шээсний ерөнхий шинжилгээ
  • Өлөн үеийн глюкоз
  • Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ
  • Хепатит В, С вирус илрүүлэх хурдавчилсан сорил
  • Эсийн шинжилгээ –ПАП тест
  • Хэвлийн хэт авиа
  • Бамбайн хэт авиа
  • Хөхний хэт авиа
  • Зүрхний цахилгаан бичлэг
  • Улаан хоолой, ходоодны дуран
  • Цээжний рентген зураг
  • Эмчийн үзлэг
  • Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ
  • Дүгнэлт
  • Зөвлөгөө

Зөвхөн лавлагаа шатны эрүүл мэндийн байгууллагад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй товлол, давтамжийн дагуу хийгдэнэ. Даатгуулагчид үзүүлэх урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцыг үзүүлж эхэлснээс дуусах хүртэлх хугацааг 20 ба түүнээс доош ажлын хоногоор тооцно.

Багц 6: 61-ээс дээш насны  даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

  • Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин)
  • Цус болон шээсний ерөнхий шинжилгээ
  • Өлөн үеийн глюкоз
  • Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ
  • Хепатит В, С вирус илрүүлэх хурдавчилсан сорил
  • Хэвлийн хэт авиа
  • Бамбайн хэт авиа
  • Хөхний хэт авиа
  • Зүрхний цахилгаан бичлэг
  • Улаан хоолой, ходоодны дуран
  • Цээжний рентген зураг
  • Эмчийн үзлэг
  • Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ
  • Дүгнэлт
  • Зөвлөгөө

Зөвхөн лавлагаа шатны эрүүл мэндийн байгууллагад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй товлол, давтамжийн дагуу хийгдэнэ. Даатгуулагчид үзүүлэх урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцыг үзүүлж эхэлснээс дуусах хүртэлх хугацааг 20 ба түүнээс доош ажлын хоногоор тооцно.

Дээрх багц үзлэг шинжилгээнд хамрагдахын тулд иргэн та 2019 оноос хойших ЭМД-ын шимтгэлээ бүрэн төлснөөр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ЭМД-аар хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүй авах боломжтой юм. 

Харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар 0-18 насны хүүхдийн шимтгэлийг төр хариуцан төлж сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиар тооцон ЭМД-ын санд шилжүүлдэг тул хүүхдийн багц шинжилгээнд үнэгүй хамрагдана. 

Эрт илрүүлэгт тогтмол хамрагдах нь учирч болох эрсдэл, өвчин эмгэг, хавдрыг эрт үе шатанд нь илрүүлж, бүрэн эмчлүүлэх, эдийн засаг, цаг хугацаа хэмнэх боломж юм. 


 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Сувиллын тусламж үйлчилгээг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцан төлнө

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс ЭМД-ын сангаас олгох санхүүжилтийн чиглэлээр хэрэгжиж байгаа журам, тогтоолд өөрчлөлт оруулсан. Энэхүү шинэчлэлтэй холбогдуулан ЭМДЕГ хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд гарсан... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   16 цагийн өмнө

Эмийн сонсголоор илт гэмт хэргийн шинжтэй материалуудыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар өгсөн

Улсын Их Хурлын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Түр хороо эмийн хүртээмж, үнэ, чанарын асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг 2024 оны 04 дүгээр сарын 15-наас 17-ны өдрүүдэд... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   өчигдөр

Санал болгох

Нийгмийн эрүүл мэнд, сувилахуй, мэс засал зэрэг 5 салбараар “Эрдмийн чуулган" эрдэм шинжилгээний хурал болов

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгээс 45 дахь жилдээ “Эрдмийн чуулган” эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 5 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   9 цагийн өмнө

“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглох бөгөөд дүрийн сонгон шалгаруулалт зарлалаа

Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   14 цагийн өмнө