2024/05/01. Лхагва гараг Дугаар: #2995

ОНЦЛОХ

Төрөлт өмнөх оноос 13.5 хувиар буурчээ

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 16

Улсын хэмжээнд 2024 оны эхний улиралд 14.147 эх амаржиж, 14.244 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 2202 (13.5%)-аар, төрсөн хүүхэд 2208 (13.4%)-аар тус тус буурчээ. 

1000 хүнд ногдох төрөлт өмнөх оноос 0.5-аар буурч, нас баралт өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байна.

1000 хүнд ногдох төрөлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Орхон, Ховд, Увс, Дархан-Уулаймагт улсын дунджаас 0.2-1.1-ээр илүү бусад аймагт 0.2-2.3-аар бага байна. Тухайлбал, 

1000 хүнд ногдох төрөлт Булган аймагт 1.9 буюу хамгийн бага байна. Энэ нь улсын дунджаас 2.3-аар бага байна.

2024 оны  эхний  улирлын  байдлаар нас баралт 4265 болж  өмнөх оны мөн үеэс 88 (2.0%)-аар буурчээ. 1000  хүнд  ногдох төрөлт 4.2, нас баралт 1.3, ердийн цэвэр өсөлт 2.9 байна.

1000 хүнд ногдох нас баралт Говьсүмбэр, Говь-Алтай,  Орхон аймагт улсын дунджаас 0.1-0.2-оор илүү, бусад аймагт 0.1-0.4- өөр бага байна. Харин 1000 хүнд ногдох нас баралтын түвшин Улаанбаатар хот болон Архангай, Булган, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Сүхбаатар, Хэнтий  аймагт улсын дундажтай ижил түвшинд байна.

1000 хүнд ногдох ердийн цэвэр өсөлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Ховд, Орхон, Увс, Дархан-Уул аймагт улсын дунджаас 0.4-1.4-өөр илүү, бусад аймагт 0.1-2.3-аар бага байна. Харин 1000 хүнд ногдох ердийн цэвэр өсөлт Сүхбаатар аймагт улсын дундажтай ижил түвшинд байна.

ҮСХ



Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Эрчимт эмчилгээ болон хөнгөвчлөх эмчилгээний бүх зардлыг ЭМД-ын сангаас хариуцна

2024 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ЭМДҮЗ-ийн 06 дугаар тогтоолд орсон өөрчлөлтүүдийг цуврал болгон танилцуулж байна. Эрчимт эмчилгээ болон хөнгөвчлөх эмчилгээний тусламж үйлчилгээний ШИНЭЧЛЭЛ: Даатгуулагч... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   12 цагийн өмнө

70 хүний суудалтай "Мазаалай” CRJ-700 агаарын хөлөг өнөөдөр анхны нислэгээ Ховд чиглэлд амжилттай үйлдлээ

МАЗААЛАЙ CRJ-700 АГААРЫН ХӨЛӨГ ОРОН НУТАГТ АНХНЫ НИСЛЭГЭЭ ҮЙЛДЛЭЭ2024 онд зам тээврийн салбар бүсчилсэн хөгжлийг дэмжих, бүтээн байгуулах жил болгох зорилт дэвшүүлсний хүрээнд олон улсын болон орон нутгийн нислэгийн давтамж, хүртээмжийг... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 28

Санал болгох

Улаанбаатарт нэмж худаг гаргах зөвшөөрөл ОЛГОХГҮЙ

Нийслэл хот, зуслан, суурьшлын бүсэд нэгдсэн төлөвлөлтгүйгээр ундны усны зориулалтаар худаг гаргах нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, улмаар хүрээлэн буй орчин, хөрс усны бохирдлыг бий болгож, усны нөөцийг хомстуулах шалтгаан болж... Дэлгэрэнгүй

— Батцэцэг   10 цагийн өмнө

Гадаадад эмчилгээ хийлгэсэн зардлын 20-50 хувийг буцаан олгох эрх зүйн орчин бүрдлээ

Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн иргэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх хувь хэмжээг 4-10 нэмэгдүүлэх эрх зүйн орчин бүрдэв. Монгол Улсад эмчлэх боломжгүйн улмаас гадаад оронд эмчилгээ хийлгэсэн иргэдэд эмчилгээний зардлын 5 хувийг... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   12 цагийн өмнө