2026/10/09. Баасан гараг Дугаар: #3886

ЭМЧИЙН ӨРӨӨ

Тамхи татах нь уушгины хорт хавдрын хамгийн том эрсдэлт хүчин зүйл

— Ч.Баяржаргал   2026 оны 06 сарын 22

Уушгины хорт хавдар нь дэлхий дахинд нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг бөгөөд эрт илрүүлж, урьдчилан сэргийлэх боломжтой өвчин юм.

Монгол Улсад жил бүр 400-500 орчим хүн уушгины хорт хавдартай шинээр оношлогдож, жилд 450 орчим хүн энэ өвчний улмаас нас барж байна. 

Дараах шинж тэмдгүүд удаан хугацаагаар илэрвэл эмчид яаралтай хандаарай. 

• Удаан хугацаанд ханиалгах

• Амьсгал давчдах

• Цээжээр өвдөх

• Цустай цэр гарах

• Жин шалтгаангүйгээр буурах

• Хоолой сөөнгөтөх

• Яс болон бусад эрхтнээр өвдөх

Тамхи татах нь уушгины хорт хавдрын хамгийн том эрсдэлт хүчин зүйл бөгөөд нийт тохиолдлын ихэнх хувийг эзэлдэг.

Цахилгаан тамхи (вейп) нь аюулгүй сонголт биш. Никотин болон бусад химийн бодис агуулсан учир уушгины эд эсийг гэмтээж, амьсгалын замын өвчлөл болон хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлнэ.

Дам тамхидалт, цахилгаан, агаарын бохирдол, удамшлын хүчин зүйлс мөн эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Эрүүл мэндээ хамгаалахын тулд:

• Тамхи болон цахилгаан тамхинаас татгалзах

• Дам тамхидалт

• Идэвхтэй хөдөлгөөн хийх

• Эрүүл, зөв хооллох

• Жил бүр урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэгт хамрагдах

Эрт илрүүлэг, эрүүл амьдралын хэв маяг нь уушгины хорт хавдраас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм.

УГТЭ

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Хүн амын дунд артерийн даралт ихсэлтийн тархалт 44 хувь байна

Жил бүрийн 9 дүгээр сарын 29-нд Дэлхийн зүрхний өдрийг тэмдэглэдэг. Энэ жил “Don’t Miss a Beat” буюу “Зүрхнийхээ цохилтыг бүү алдаарай” уриалгыг дэвшүүлж байгаа бөгөөд зүрх судасны өвчний анзаарагддаггүй шинж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 09 сарын 29

Гар, хөл, амны өвчний тохиолдол нэмэгдэж байна

Гар, хөл, амны өвчний тохиолдол нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеэс 5 дахин өссөн байна. Гар, хөл, амны өвчин нь энтеровирусээр үүсгэгддэг, бага насны хүүхдүүдийн дунд амархан тархдаг халдварт өвчин юм.Халдвар хэрхэн дамжих вэ?Бохир гар, өтгөн-амны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 05 сарын 20

Санал болгох

Ямааны годрон өвчнөөс сэргийлэх 1.5 сая тун вакциныг дотооддоо үйлдвэрлэнэ

Мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор вакцин үйлдвэрлэх, нөөц бүрдүүлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.Уг санхүүжилтэд вакцины бэлтгэл ажил,... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО ЭПШТЕЙНИЙ ХЭРЭГТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ СОНСЛОО

Хууль зүйн байнгын хорооноос өнөөдөр ерөнхий сонсгол зохион байгуулж, Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотойгоор гадаад улсын эрх бүхий байгууллагаас нийтэд ил болгосон материал, мэдээлэлд Монгол Улсын талаар дурдагдсан асуудлаар холбогдох... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр