2026/10/16. Баасан гараг Дугаар: #3893

ЭМЧИЙН ӨРӨӨ

Гар, хөл, амны өвчний тохиолдол нэмэгдэж байна

— Ч.Баяржаргал   2026 оны 05 сарын 20

Гар, хөл, амны өвчний тохиолдол нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеэс 5 дахин өссөн байна. Гар, хөл, амны өвчин нь энтеровирусээр үүсгэгддэг, бага насны хүүхдүүдийн дунд амархан тархдаг халдварт өвчин юм.

Халдвар хэрхэн дамжих вэ?

  • Бохир гар, өтгөн-амны замаар
  • Шүлс, хамар хоолойн шүүрэл, цэврүүний шингэнээр
  • Вирусээр бохирлогдсон тоглоом, аяга халбага, алчуур, хаалганы бариул, ширээ сандал зэрэг эд зүйлсээр
  • Ойрын хавьтал болон амьсгалын замын дуслаар

Илрэх шинж тэмдэг:

  • Халуурах
  • Хоолой өвдөх, хоолонд дургүй болох
  • Амны хөндий, хэл, буйл, завьж орчимд өвдөлттэй шарх, тууралт гарах
  • Гарын алга, хөлийн ул, хурууны завсар, заримдаа өгзөг орчимд улаан толбо, гүвдрүү, цэврүүт тууралт гарах
  • Бие сулрах, уйлагнах, шингэн уух дургүй болох
  • Зарим хүүхдэд гүйлгэх шинж илэрч болно.

Өвчний нууц үе ихэвчлэн 3–6 хоног байдаг. Өвчний эхний 7 хоногт халдвар тараах эрсдэл өндөр бөгөөд вирус өтгөнөөр хэдэн долоо хоногийн турш ялгарч болдог тул гарын ариун цэвэр маш чухал.

Дараах шинж илэрвэл яаралтай эмчид хандана уу.

  •  Халууралт 2 ба түүнээс дээш хоног үргэлжлэх
  •  Хүүхэд шингэн ууж чадахгүй болох
  •  Ам хуурайших, шээс цөөрөх, уйлахад нулимс гарахгүй байх
  • Олон удаа бөөлжих, ойр ойрхон гүйлгэх
  •  Унтаарах, сулрах, сэрэхдээ муудах
  • Амьсгаадах, татах, хүзүү хөших
  • Тууралт идээлэх, шархлах, улайж хавдах

Ихэнх тохиолдолд өвчин хөнгөн явцтай, 7–10 хоногт эдгэрдэг. Гэхдээ бага насны хүүхэд, шингэн ууж чадахгүй байгаа хүүхэд, өндөр халуунтай хүүхдийг заавал эмчийн хяналтад байлгана.

Гэрийн нөхцөлд хэрхэн асрах вэ?

  • Хүүхдийн гарыг савандаж тогтмол угаалгах
  •  Ус, хярам, шингэн зүйлийг ойр ойрхон бага багаар уулгах
  •  Бантан, зутан, шөл зэрэг зөөлөн, бүлээн хоол өгөх
  • Хийжүүлсэн ундаа, чихэр ихтэй зүйл, халуун ногоотой болон давс ихтэй хоол өгөхгүй байх
  •  Хөвөн даавуун, зөөлөн хувцас өмсгөх
  • Хүүхдийг цэвэр байлгах, тууралтыг үрж цочроохгүй байх
  •  Өрхийн эмчээс зөвлөгөө авч, шаардлагатай үед үзүүлэх
  • Халуун бууруулах, өвдөлт намдаах эм болон тууралтад түрхэх бэлдмэлийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ.

Урьдчилан сэргийлэх энгийн аргууд:

  • Гараа савандаж сайтар угаах
  • Хүүхдийн тоглоомыг тогтмол угааж, цэвэрлэх
  • Хаалганы бариул, ширээ, сандал, шал, угаалтуур, суултуур зэрэг хүрэлцдэг гадаргууг тогтмол цэвэрлэж, халдваргүйжүүлэх
  •  Аяга, халбага, алчуур, угж, тоглоомыг бусадтай хуваалцахгүй байх
  • Өрөө тасалгааг тогтмол агааржуулах
  • Өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх
  •  Түүхий ус уухгүй, баталгаатай ус хэрэглэх
  • Өвдсөн хүүхдийг цэцэрлэг, сургуульд явуулахгүй, гэрт нь асарч, бусад хүүхдээс тусгаарлах

ХӨСҮТ

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Хүн амын дунд артерийн даралт ихсэлтийн тархалт 44 хувь байна

Жил бүрийн 9 дүгээр сарын 29-нд Дэлхийн зүрхний өдрийг тэмдэглэдэг. Энэ жил “Don’t Miss a Beat” буюу “Зүрхнийхээ цохилтыг бүү алдаарай” уриалгыг дэвшүүлж байгаа бөгөөд зүрх судасны өвчний анзаарагддаггүй шинж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 09 сарын 29

Тамхи татах нь уушгины хорт хавдрын хамгийн том эрсдэлт хүчин зүйл

Уушгины хорт хавдар нь дэлхий дахинд нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг бөгөөд эрт илрүүлж, урьдчилан сэргийлэх боломжтой өвчин юм.Монгол Улсад жил бүр 400-500 орчим хүн уушгины хорт хавдраар шинээр оношлогдож, жилд 450 орчим хүн энэ өвчний... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 06 сарын 22

Санал болгох

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн "Бичигтийн-Өндөр" гэдэг газар энэ сарын 08-ны өдрийн 11:55 цагт гарсан хээрийн түймрийг өнөөдөр (2026.10.16) 07:00 цагт бүрэн унтраалаа.Түймрийг унтраах ажиллагаанд Дорнод, Өмнөговь,... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   7 цагийн өмнө

Хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах хуулийг УИХ-ын 126 гишүүн дэмжих үү?

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг маргааш буюу аравдугаар сарын 16-ны Баасан гарагт явуулахаар товлоод байна.УИХ-ын 78 гишүүн уг хуулийн төслийг 2025 оны есдүгээр сарын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   23 цагийн өмнө