2026/07/19. Ням гараг Дугаар: #3804

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

СУДАЛГАА: Урлаг, соёлын нөлөө биологийн хөгшрөлтийг удаашруулж буйг тогтоов

— Н.Ганбат   2026 оны 05 сарын 15

Урлаг, соёлын нөлөө биеийн тамирын дасгал хөдөлгөөнтэй адил биологийн хөгшрөлтийг удаашруулдаг тухай шинэ судалгаа хийгджээ. Лондонгийн их сургуулийн судлаачид Их Британийн 3500 гаруй хүнийг хамруулан биологийн насыг тодорхойлох, насжилтын биомаркеруудыг тандах долоон өөр өгөгдлийг боловсруулан дүн шинжилгээ хийлээ гэж “Innovation in Ageing” сэтгүүлийн Даваа гарагт нийтлэгдсэн судалгаанд дурджээ.

Лондонгийн их сургуулийн зан үйлийн шинжлэх ухааны тэнхимийн судлаач Фэйфэй Бу CNN-д өгсөн ярилцлагадаа “Хүмүүсийн урлагийг мэдрэх давтамж, түүнд автаж, сэтгэлийн таашаал авч байгаа тоо нь хөгшрөлтийн үйл явцыг удаашруулж болохыг тогтоосон” гэж мэдэгджээ.

Өмнө нь урлаг, соёлын нөлөө танин мэдэхүй, сэтгэл гутрал, нас баралт зэрэгт хэрхэн нөлөөлдөг, эрүүл мэндэд ашиг тустай эсэх талаар хийгдсэн судалгаа хийгдэж байсан бөгөөд шинэ судалгааны үр дүн нь судлаачдын хувьд тийм ч гайхширал төрүүлэхүйц байгаагүй гэж тэр тайлбарласан байна.

Судлаачдын зүгээс онолын хувьд урлаг эрүүл мэндэд эергээр нөлөөлдөг болохыг өмнө нь тогтоосон боловч биологийн үйл явцад гүн гүнзгий нөлөөлж болохыг энэхүү судалгаагаар нотоллоо гэж мэдэгдлээ.

Урлаг нь гоо зүй, мэдрэхүйн таашаал өгөхөөс гадна бие махбодод бодит өдөөлт өгч нийгмийн харилцан үйлчлэлд идэвхтэй оролцох сэдлийг төрүүлж биологийн түвшинд өөрчлөлт өгдөг байна.

Судалгаагаар биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх болон урлагийн тоглолт, үзүүлбэр үзэх нь бие махбодод ойролцоо хэмжээний үр нөлөө үзүүлж байсан байна. Ялангуяа 40 ба түүнээс дээш насныхны хувьд урлагийн үзүүлэх нөлөө залуу үеийнхэнтэй харьцуулахад илүү өндөр байжээ.

Английн Лийдсийн Их Сургуулийн анагаах ухааны профессор Жэймс Старк уг судалгааг өндрөөр үнэлж нарийвчлалтай, бодитой судалгаа болсныг онцлоод биологийн хөгшрөлтийг хэмжих хамгийн сүүлийн үеийн хэрэгслүүдийг ашиглан олон тооны өгөгдөл дээр дүн шинжилгээ хийсэн тул тун сайн судалгаа болжээ гэж мэдэгдсэн байна.

"Соёлын оролцоо бидний эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлж байгааг батлахаас гадна урлаг, соёлд хөрөнгө оруулалт хийх нь ямар ач холбогдолтойг хүмүүст ойлгуулахуйц судалгаа боллоо. Соёл, урлаг нь бидний амьдралд санамсаргүй бий болчихсон зүйл биш, харин бидний эрүүл мэндэд бодит өөрчлөлт авчирдаг гайхамшиг болохыг харуулж байна" гэж Старк нэмж хэлэв.

Мөн Английн Лестерийн Их Сургуулийн хувьслын биологийн профессор Эмонн Маллон дээрх судалгаа нь "урлаг, соёлын нөлөө нь молекулын түвшинд биологийн хөгшрөлтийг удаашруулж байгааг судалсан анхны бөгөөд тун нарийвчлалтай судалгаа" гэж дүгнэжээ.

Өөрөөр хэлбэл урлаг сонирхдог, музей, уран зураг үздэг, театраар үйлчлүүлдэг хүмүүс илүү залуулаг, соёлтой, оюун ухааны хувьд саруул, аз жаргалтай байдаг ба илүү эрүүл байж урт наслах магадлалтай гэсэн үг юм.

Эх сурвалж: CNN

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

СЭТГЭЛ ЗҮЙЧ ЯАГААД ГАНЦХАН ЦАГ УУЛЗДАГ ВЭ?

"БИДНИЙ ЦАГ ДУУСЧ БАЙНА" буюу СЭТГЭЛ ЗҮЙЧ ЯАГААД ГАНЦХАН ЦАГ УУЛЗДАГ ВЭ? сэдвээр Сэтгэл заслын хөгжлийн хүрээлэнгийн үүсгэн байгуулагч, доктор (Ph.D) Б.Номин сэтгэл зүйчийн бичсэн нийтлэлийг хүргэж байна. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 06 сарын 29

Дотно найзуудтайгаа онлайнаар холбогдох нь ганцаардлыг бууруулдаггүй

TikTok эсвэл Instagram дээр найзуудтайгаа мессеж (DM) бичих нь таныг улам дотно болгоно гэж бодож байна уу? Тэгвэл тийм биш аж. Дэлгэрэнгүй

— Н.Ганбат   2026 оны 05 сарын 15

Санал болгох

“Хотхоны бага сургууль” байгуулж, 10 мянган хүүхдийг хамруулна

“Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа.Төрийн өмчийн сургуулийн бага ангийн бүлэг дүүргэлтийг бууруулах, суралцагчдыг гэрт нь ойр сургуульд суралцах... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 07 сарын 08

МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк албан ёсоор гүйлгээнд гарлаа

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан дурсгалын шуудангийн маркийг "Монгол шуудан" ХК-тай хамтран бүтээж, албан ёсоор гүйлгээнд гарган нээлтийн ёслолыг зохион байгуулав.Нээлтийн арга хэмжээнд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 07 сарын 08