2026/07/19. Ням гараг Дугаар: #3804

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

СЭТГЭЛ ЗҮЙЧ ЯАГААД ГАНЦХАН ЦАГ УУЛЗДАГ ВЭ?

— Ч.Баяржаргал   2026 оны 06 сарын 29

"БИДНИЙ ЦАГ ДУУСЧ БАЙНА" буюу СЭТГЭЛ ЗҮЙЧ ЯАГААД ГАНЦХАН ЦАГ УУЛЗДАГ ВЭ? сэдвээр Сэтгэл заслын хөгжлийн хүрээлэнгийн үүсгэн байгуулагч, доктор (Ph.D) Б.Номин сэтгэл зүйчийн бичсэн нийтлэлийг хүргэж байна. Энэхүү нийтлэлд сэтгэл заслын уулзалтын хугацаа яагаад тодорхой байдаг, энэ нь эмчилгээний үр дүнд ямар ач холбогдолтой талаар мэргэжлийн үүднээс тайлбарлажээ. 

Зөвлөгөө авахаар анх удаа цаг асууж байгаа хүмүүс "зөвлөгөө хэдэн цаг үргэлжлэх вэ?" гэж асуугаад нэг цаг гэдэг хариултыг сонсоод тэрүүхэн тэндээ "шоконд" ордог. Нэг цагт юу амжих вэ дээ? Бас дээрээс нь ийм үнэтэй гэсэн бодол харван орж ирэх нь гарцаагүй. Гэвч энд хэд хэдэн шалтгаан бий. 

Стандарт зөвлөгөөний цаг олон улсад бол 45-60 минут. 

Мэдээж тухайн зөвлөгөө, заслын арга барилаас шалтгаалаад бага зэрэг нэмэгдэх эсвэл хосын, гэр бүлийн хэд хэдэн гишүүдийн оролцоотой зөвлөгөө бол 90 минут болон түүнээс дээш байх тохиолдол бий. 

Сэтгэл зүйчид өөрсдөө ч бас энд яаж хандахаа мэдэхгүй ихэнхдээ үйлчлүүлэгчийнхээ яриаг таслах нь тухгүй, зөвлөгөөний үр дүнг бууруулна, эцэст нь үйлчлүүлэгчээ сэтгэл хангалуун бус үлдээхээс болгоомжилдог гэж хариулдаг. 

Нэг цаг нь хүн мэдээллийг хүлээн авч боловсруулах хамгийн тохиромжтой цаг. Зөвлөгөөний уулзалтын үед үйлчлүүлэгчийн оюун ухаан, сэтгэл хөдлөл маш эрчимтэй ажиллах шаардлагатай болдог. Энэ мэдээлэл, нээлт, ухаарлыг дотроо "чанаж" өөрийн болгох нь үйл явц, хугацаа шаардана. Их хоол идэхээр шингэдэггүйтэй адил хэт урт зөвлөгөөний уулзалт нь 2,3 удаагийн уулзалтаас бага үр дүнтэй байдаг. 

Урт уулзалт нь хортой гэж үздэг. 

Энд сэтгэл зүйч үйлчлүүлэгчийн мэргэжлийн үйлчилгээ, заслын харилцаа биш харин найз нөхдийн, багш шавийн, ах дүүсийн харилцаа үүсэх өндөр эрсдэлтэй. 

Найзтайгаа ярилцсан бол бид түүнийг нэг их биелүүлдэггүй зүгээр л сонсоод өнгөрдөг шүү дээ. Хариуцлага хүлээж өөрөө идэвхтэй асуудлаа шийдэхээр хичээхгүй гэсэн үг. 

Тэгээд ч энэ уулзалт нь амаргүй яриа сэтгэл санааны их хүч шаарддаг тул үйлчлүүлэгч сэтгэл зүйч аль аль нь л их ядардаг. Үр дагаварт нь хэт урт зөвлөгөөний дараа үйлчлүүлэгч дараагийн уулзалтанд ирэхгүй байх нь элбэг үзэгдэл. 

Ямар хугацаа байгааг мэдэж байх нь сэтгэл зүйч үйлчлүүлэгч аль  алинд гол асуудлаасаа хазайхгүй, агуулга мөн чанартаа хурдан нэвтэрч ажиллахад тусалдаг. 

Сэтгэл зүйчийн хувьд бол энэ бүр маш чухал. Маш анхааралтай ажиллах дараагийн зөвлөгөөндөө ажиллах хүч нөөцөө шавхахгүй байх нь чухал. 

Гурав дөрвөн цагийн зөвлөгөө байлаа гэж бодоё л доо эндээс үйлчлүүлэгч юу хожих вэ? Хэр их зүйлийг санаж боловсруулж ядаж л ой тогтоолтын багтаамжаар бодоход...

Сэтгэл заслын хөгжлийн хүрээлэнгийн үүсгэн байгуулагч, сэтгэл зүйч, доктор /Ph.D/ Б.Номин

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Дотно найзуудтайгаа онлайнаар холбогдох нь ганцаардлыг бууруулдаггүй

TikTok эсвэл Instagram дээр найзуудтайгаа мессеж (DM) бичих нь таныг улам дотно болгоно гэж бодож байна уу? Тэгвэл тийм биш аж. Дэлгэрэнгүй

— Н.Ганбат   2026 оны 05 сарын 15

СУДАЛГАА: Урлаг, соёлын нөлөө биологийн хөгшрөлтийг удаашруулж буйг тогтоов

Урлаг, соёлын нөлөө биеийн тамирын дасгал хөдөлгөөнтэй адил биологийн хөгшрөлтийг удаашруулдаг тухай шинэ судалгаа хийгджээ. Лондонгийн их сургуулийн судлаачид Их Британийн 3500 гаруй хүнийг хамруулан биологийн насыг тодорхойлох, насжилтын... Дэлгэрэнгүй

— Н.Ганбат   2026 оны 05 сарын 15

Санал болгох

“Хотхоны бага сургууль” байгуулж, 10 мянган хүүхдийг хамруулна

“Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа.Төрийн өмчийн сургуулийн бага ангийн бүлэг дүүргэлтийг бууруулах, суралцагчдыг гэрт нь ойр сургуульд суралцах... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 07 сарын 08

МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк албан ёсоор гүйлгээнд гарлаа

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан дурсгалын шуудангийн маркийг "Монгол шуудан" ХК-тай хамтран бүтээж, албан ёсоор гүйлгээнд гарган нээлтийн ёслолыг зохион байгуулав.Нээлтийн арга хэмжээнд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 07 сарын 08