Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар 0-18 насны хүүхдийн шимтгэлийг төр хариуцан төлж сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиар тооцон ЭМД-ын санд шилжүүлдэг.
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн 0-5 насны багцын оношилгоо, шинжилгээнд хамрагдсанаар дараах өвчин, эмгэгийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх боломжтой.
Бага насны хүүхэд Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг шинжилгээнд хэрхэн хамрагдах вэ?
Уг багцын үзлэг, шинжилгээг товлолын дагуу зөвхөн Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд хийлгэх бөгөөд зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.
Иргэн та "Хэрэглэгчтэй харилцах төв" 1800-1363 лавлах утсаар холбогдон ЭМД-ын талаарх дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээллийг авах боломжтой.