2026/10/16. Баасан гараг Дугаар: #3893

ОНЦЛОХ

Орхоны хөндийд шинэ Хархорин хот байгуулах газрыг сонгох ажил явагдаж байна

— Б.Батцэцэг   2022 оны 08 сарын 03

Орхоны хөндийд Хангайн бүсийн тулгуур төв шинэ Хархорин хотын байршлын бүс бий болгох асуудлыг судалж, санал, дүгнэлт, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий  Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулсан ажлын хэсгийг 2021 оны 12 сарын 22-нд байгуулсан юм. 

Хангайн бүсийн тулгуур төв шинэ хот байгуулах асуудлыг 1996 оноос хөндөж эхэлсэн  бөгөөд “Монгол Улсын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг гурван парламент дамжин хэлэлцэж, нийт 6 тогтоол баталсан байдаг. Мөн энэ бодлогыг үргэлжлүүлэн ““Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоол болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 3.7.5-д “Орхоны хөндийд шинэ хотын суурьшлын бүсийн байршлыг судалж, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулна.” гэж заасан.

Ажлын хэсэг өнгөрөгч 06 дугаар сард Орхоны хөндийд ажилласан бөгөөд одоогийн байдлаар шинэ хотын суурьшлын бүсийг байгуулахад тохирох газар сонгох ажил явагдаж байна. 

Ажлын хэсгээс хот байгуулахтай холбоотойгоор түүх, соёлын дурсгалт олдворуудыг хамгаалах, археологийн малтлага судалгаа хийх, эдийн засаг, аялал жуулчлалын чөлөөт бүс болгох, олон улсад сурталчлан таниулах асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэхээр ажиллаж байгааг танилцуулав.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, “Үндсэн хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд түүх, соёлын үнэт цогцолбор, хөшөө дурсгал, археологийн болон палеонтологийн олдворууд төрийн нийтийн зориулалттай өмч байдаг. Өнөөдрийг хүртэл энэ асуудал хаягдсаар ирсэн байна. Түүх, соёл, археологийн үнэт олдворуудыг Улсын Их Хурлаас холбогдох шийдвэр гарсны үндсэн дээр ашиглах, захиран зарцуулах ёстой. Олон улсын судлаач, мэргэжилтнүүдтэй хамтран Орхоны хөндийд хот байгуулах асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй” хэмээн онцлоод Орхоны хөндийн газар нутгийг улсын тусгай хэрэгцээнд авах тухай холбогдох тогтоолын төсөл боловсруулах чиглэлийг ажлын хэсэгт өглөө.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Хан-Уул дүүрэгт 29 мянга гаруй хүүхдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна

Хан-Уул дүүргийн харьяа 79 сургууль, 134 цэцэрлэгийн нийт 29,870 гаруй хүүхдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.Энэ хүрээнд дүүргийн 75 дугаар сургууль, 53 дугаар цэцэрлэгт зохион... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 10 сарын 14

МИАТ компани БНСУ-ын City Duty Free дэлгүүртэй хамтран ажиллаж эхэллээ

МИАТ ТӨХК  нь 2026 оны аравдугаар сарын 1-нээс БНСУ-ын татваргүй барааны дэлгүүр болох City Duty Free дэлгүүртэй хамтран ажиллаж эхэлжээ. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 10 сарын 10

Санал болгох

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн "Бичигтийн-Өндөр" гэдэг газар энэ сарын 08-ны өдрийн 11:55 цагт гарсан хээрийн түймрийг өнөөдөр (2026.10.16) 07:00 цагт бүрэн унтраалаа.Түймрийг унтраах ажиллагаанд Дорнод, Өмнөговь,... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   5 цагийн өмнө

Хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах хуулийг УИХ-ын 126 гишүүн дэмжих үү?

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг маргааш буюу аравдугаар сарын 16-ны Баасан гарагт явуулахаар товлоод байна.УИХ-ын 78 гишүүн уг хуулийн төслийг 2025 оны есдүгээр сарын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   21 цагийн өмнө