2024/04/26. Баасан гараг Дугаар: #2990

ОНЦЛОХ

“Охидын аюулгүйн сүлжээ” –нд ээж, эмээ, нагац эгч, эмэгтэй багш, эмч багтдаг

— Б.Батцэцэг   2019 оны 06 сарын 09

Сүүлийн үед охидын хүчирхийллийн мэдээ сэтгэл сэрдхийлгэм сонсогдох боллоо. Энэ аюул ойр дотны хүрээнд ихэвчлэн үйлдэгддэг нь тогтоогдсон. Та бага насны охиддоо үргэлж анхаарал тавьж, ойрын хугацаанд болсон үйл явдал болон мэдвэл зохих зүйлсийнх нь талаар цаг гарган ярилцаж байгаарай. Доор дурдсаны дагуу охиддоо "Аюулгүйн сүлжээ" хийгээд ямар тохиолдолд тэдэнд хандахыг сургах нь аюулаас хол өнгөрөх чухал алхам байх болно. Энэхүү мэдээллийг бага насны охидтой хэн бүхэнд зориулан ГССҮТ -тэй хамтран бэлтгэв.

Таны охины “Аюулгүйн сүлжээ” гэдэгт түүний хамгийн ойр дотны ямар ч нууцаа итгэлтэй хуваалцах боломжтой хүмүүс багтаж байдаг. Үүнд ээж, эмээ, нагац эгч, эмэгтэй багш, эмч багтдаг.

Юуны өмнө эдгээр хүмүүсийг таниулан ойлгуулж дараах тохиолдлуудад ямар ч эргэлзээгүй шууд хэлж байхыг зааж өгөөрэй.

1. Миний биеийг би л мэднэ. Таагүй сэтгэгдэл төрүүлэхүйцээр хэн ч хүрэх ёсгүй.

Охины чинь бие махбодид хэн ч халдашгүй гэдгийг түүнд ойлгуулаарай. Түүний биед өөрөөс нь өөр хэн ч зөвшөөрөлгүй хүрч үл болно. Хэн нэгэн түүнийг хүсэхгүй байхад үнсэх, тэврэх гэж оролдвол ҮГҮЙ, БОЛЬ гэж хэлэх эрхтэй гэдгийг нь сурга. Түүний оронд гараараа мэндчилэх, гар барих, үнсэлт илгээх зэргээр харьцаж болно гэдгийг хэлж өг.

2. Хэн нэгэн түүнд хүрэх нь таагүй мэдрэмж, аюултай сэтгэгдэл төрүүлбэл энэ бол аюул.

Хэн нэгэн /эрэгтэй /хүн таны охинд хүрснээр таагүй, эвгүй, айх мэдрэмж төрж бие хөлрөх, гэдэс нь өвдөх, зүрх хүчтэй цохилох, чичрэх зэрэг байдал үүсвэл МАШ АЮУЛТАЙ гэж ойлгох ёстойг хэлж өг. Ийм тохиолдолд “Охидын аюулгүйн сүлжээ” буюу ээж, эмээ, нагац эгч, эмэгтэй багш, эмчдээ шууд хэлэх ёстойг анхааруулж ойлгуулаарай.

3. Айснаасаа болоод эсвэл бусдын ятгалгаар болсон явдлыг хэрхэвч нууж болохгүй.

Хэрэв таны охиныг айлгаж байгаа болон аюултай байдалд оруулснаа бусдад хэлэхгүй байхыг гуйж эсвэл шаардаж, айлган сүрдүүлж ятгавал “Охидын аюулгүйн сүлжээ” буюу ээж, эмээ, нагац эгч, эмэгтэй багш, эмчдээ хэн тэгснийг шууд хэлэх хэрэгтэй гэдгийг сурга.

4. Миний биеийн нууц хэсэг

Хэн ч түүний биеийн нууц эрхтэнд хүрэх ёсгүй. Хэн ч түүнийг өөрийнхөө биеийн нууц эрхтэнд хүрэхийг шаардах ёсгүй. Хэн ч өөрийнхөө биеийн нууц эрхтний зургийг түүнд үзүүлэх ёсгүй. Хэрэв эдгээрээс аль нэг нь түүнд тохиолдвол “Миний аюулгүйн сүлжээ” –ний хүмүүстээ хэлэх ёстойг зааж өг.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Өнгөрсөн онд 4776 хос гэрлэлтээ цуцалжээ

Монгол Улсын хүн ам 2023 оны эцэст 3.5 сая хүрч өмнөх оноос 1.4 хувиар, нийт өрх 983.5 мянга хүрч өмнөх оноос 4.5 хувиар өссөн байна. Монгол Улсын хүн ам гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга (180 хоног буюу 6 сараас дээш хугацаагаар) оршин... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   3 цагийн өмнө

АНУ, Сингапур, Австрали зэрэг улс руу алсын зайн нислэг үйлдэх БОИНГ 787-9 агаарын хөлгийг хүлээн авлаа

Засгийн газраас хэрэгжүүлж буй агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК дэлхийд тэргүүлэгч AerCap компаниас хоёр дахь БОИНГ 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа. Тус агаарын хөлөг нь холын зайд шууд нислэг үйлдэх боломжтойгоос гадна үр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   9 цагийн өмнө

Санал болгох

Амралтын өдрүүдэд зарим нутгаар нойтон цас үргэлжлэн орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.2024 оны 04-р сарын 26-ны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2 цагийн өмнө

Ариун цэврийн байгууламж байгуулах зэрэгт зарцуулах ₮55 тэрбумын хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгав

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаанаар ариун цэврийн байгууламж, түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборын асуудал болон аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн зээл,  жуулчдад зориулсан дотоодын нислэгийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2 цагийн өмнө