2024/05/01. Лхагва гараг Дугаар: #2995

ОНЦЛОХ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамжийн төв байгуулна

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 17

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхэд хамгааллын ууган байгууллага, 50 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй “Өнөр бүл хүүхдийн төв”-д ажиллалаа.

Төр, засгаас хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр тодорхой бодлого, шийдвэр гарган хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ онд салбарын санхүүжилтыг өмнөх жилүүдээс 73 хувиар нэмж, 14 орчим тэрбум төгрөг болгосныг тэмдэглэв.

Ойрын 2-3 жилд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамжийн төв байгуулах шийдвэр гарч, шаардагдах хөрөнгийн тодорхой хувийг ирэх оны төсөвт тусгахаар болсныг хэллээ. Ерөнхийлөгч мөн тус төвд нэн шаардлагатай байсан тоног төхөөрөмж, тавилгыг төвийн хамт олонд хүлээлгэн өгөв.

Өнгөрсөн 50 жилийн хугацаанд тус төвд 1500 гаруй хүүхэд өсөж торнисон бөгөөд одоо 144 хүүхэд амьдарч байна. 

Тус төв хүүхдүүдийн амьдрах өрөөнөөс гадна номын сан, эмнэлэг, сэтгэл зүй, компьютер, гар урлал, зураг, спортын дугуйлан зэрэг хүүхэд багачуудын хөгжих, амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин, нөхцөл бүрдүүлсэн тухай захирал М.Өлзийчимэг танилцууллаа.

Асрамж, халамжийн төвд амьдарч байгаа хагас болон бүтэн өнчин хүүхдүүдийг нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид хамруулах, хоол хүнсний норм, нормативыг нэмэх зэрэгт анхаарахыг хүсэв.

Хүүхэд хамгааллын тухай хууль 2024.09.01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ хэлэлцэж байна.

Засгийн газрын 2024 оны 121 дүгээр тогтоолоор “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-д өөрчлөлт оруулсан. Энэ дагуу төрөлжсөн асрамжийн газарт амьдарч байгаа хүүхэд бүр данстай болсон бөгөөд 14 ба түүнээс дээш насны хүүхдүүд мөнгөнийхөө 80 хувийг банканд хадгалуулж, 20 хувийг өөрөө захиран зарцуулж байна. Хүүхдийг 16 нас хүрснийх нь дараа хадгаламжийн дэвтрийг нь өөрт нь өгч байх юм.

Улсын хэмжээнд 29 төвд 900 гаруй хүүхэд амьдарч байна. Эдгээр төвийн гурав нь улсын төсвийн, 26 нь олон улсын болон төрийн бус байгууллага, хувь иргэний санхүүжилтээр үйл ажиллагаа явуулдаг.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Эрчимт эмчилгээ болон хөнгөвчлөх эмчилгээний бүх зардлыг ЭМД-ын сангаас хариуцна

2024 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ЭМДҮЗ-ийн 06 дугаар тогтоолд орсон өөрчлөлтүүдийг цуврал болгон танилцуулж байна. Эрчимт эмчилгээ болон хөнгөвчлөх эмчилгээний тусламж үйлчилгээний ШИНЭЧЛЭЛ: Даатгуулагч... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   16 цагийн өмнө

70 хүний суудалтай "Мазаалай” CRJ-700 агаарын хөлөг өнөөдөр анхны нислэгээ Ховд чиглэлд амжилттай үйлдлээ

МАЗААЛАЙ CRJ-700 АГААРЫН ХӨЛӨГ ОРОН НУТАГТ АНХНЫ НИСЛЭГЭЭ ҮЙЛДЛЭЭ2024 онд зам тээврийн салбар бүсчилсэн хөгжлийг дэмжих, бүтээн байгуулах жил болгох зорилт дэвшүүлсний хүрээнд олон улсын болон орон нутгийн нислэгийн давтамж, хүртээмжийг... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 28

Санал болгох

Улаанбаатарт нэмж худаг гаргах зөвшөөрөл ОЛГОХГҮЙ

Нийслэл хот, зуслан, суурьшлын бүсэд нэгдсэн төлөвлөлтгүйгээр ундны усны зориулалтаар худаг гаргах нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, улмаар хүрээлэн буй орчин, хөрс усны бохирдлыг бий болгож, усны нөөцийг хомстуулах шалтгаан болж... Дэлгэрэнгүй

— Батцэцэг   13 цагийн өмнө

Гадаадад эмчилгээ хийлгэсэн зардлын 20-50 хувийг буцаан олгох эрх зүйн орчин бүрдлээ

Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн иргэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх хувь хэмжээг 4-10 нэмэгдүүлэх эрх зүйн орчин бүрдэв. Монгол Улсад эмчлэх боломжгүйн улмаас гадаад оронд эмчилгээ хийлгэсэн иргэдэд эмчилгээний зардлын 5 хувийг... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   15 цагийн өмнө