Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг мэдэгдэх боломжтой.
Тухайлбал иргэдээс урьдчилсан захиалга авч, гэрээнд заасан хугацаандаа барилгаа ашиглалтад оруулахгүй байх, захиалагч нараа оруулах болоход анхны үнээ өсгөж, худалдан авагчтай байгуулсан гэрээгээ зөрчиж буй асуудлуудыг тодорхой баримттай судалж, дүгнэлт гаргах зорилгын хүрээнд бодит мэдээлэл цуглуулах асуулгыг БХБЯ-аас явуулж байна.
Орон сууцны урьдчилсан захиалга, барилга угсралтын ажлын явцтай холбоотой хохирсон иргэд гомдол мэдээллээ үнэн зөв бөглөж илгээхийг хүсье.
Та доорх холбоосоор нэвтэрч мэдээллээ ирүүлнэ үү.