2025/06/21. Бямба гараг Дугаар: #3411

ОНЦЛОХ

Төрийн албан хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг жил бүр олгох журам хэрэгжиж эхэллээ

— Ч.Баяржаргал   2023 оны 01 сарын 24

Засгийн газраас Төрийн албаны цалин хөлсний бүтэц, цалингийн тогтолцооны шинэчлэлийг эхлүүлсэн. Төрийн албаны цалингийн нэгдсэн тогтолцоог шинэчлэх замаар цалин хөлсийг ажилласан жил, үр дүн, бүтээмжтэй уялдуулах, төрийн зарим албан хаагчдын цалин хөлсийг тодорхой хувь хэмжээгээр нэмэгдүүлэх 5 багц асуудлыг Засгийн газрын хуралдаанаар баталсан билээ. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийт 266.2 тэрбум төгрөг зарцуулахаар 2023 оны нэгдсэн төсөвт тусгагдсан.  

Үүний нэг нь төрийн албан хаагчдын ажилласан жилүүдийг үнэлж нэмэгдэл олгодог болов. Төрийн захиргааны болон үйлчилгээний албанд анх ажилд орсон албан хаагч тасралтгүй 5 жил ажилласны дараагаас ажилласан жилийн нэмэгдэл авч эхэлдэг. Мөн 6-10 жил ажиллаад 5 хувийн нэмэгдэл авдаг, 16-20 жил ажиллаад 15 хувийн нэмэгдэл авдаг, 21-25 жил ажиллаад 20 хувийн нэмэгдэл авдаг байсан. 

Энэ байдлыг өөрчилж, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг жил бүрээр бодож олгодог байхаар холбогдох журамд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үр дүнд нь 160.0 мянган төрийн албан хаагчийн цалин хөлс 2-5 хувиар нэмэгдэнэ. Энэ арга хэмжээнд 50.1 тэрбум төгрөг зарцуулах юм. 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Асрамжийн газарт хөрөнгө мөнгөнөөс илүү хүнлэг сэтгэл, хандлага дутахын зовлон нүүрлэжээ

Асрах газар ахмадуудыг асарч чадаж байна уу?Улсын хэмжээнд 3963 ганц бие, харж хандах үр хүүхэдгүй, 7815 ахмад хөгжлийн бэрхшээлтэй болон хэвтэрт, 18.4 мянган ахмад настан бусдын байнгын асрамжинд байгааг ХЭҮК-ын судалгаанаас харж болно. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 18

19 улсын 716 иргэнийг Монгол Улсын хилээр оруулалгүй буцаав

Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны эхний таван сарын байдлаар гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл, 11484 иргэнд виз олголоо. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 18

Санал болгох

ИНТЕРПА: Цагдаагийн алба хаагчдыг чадавхжуулах сургалтын байгууллагууд туршлага солилцож байна

Олон улсын Цагдаагийн сургалтын байгууллагуудын холбоо (ИНТЕРПА)-ны Удирдах зөвлөлийн 27 дугаар хурлыг Монголд анх удаа /2025.06.20/ зохион байгуулж байна. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

ЗГ: Багш, эмчээс бусад төрийн албаны орон тоог есөн хувиар бууруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны 06 сарын 18-нд болж, төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг хэлэлцэж эхэллээ.Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, ард иргэдийн амьжиргааг хамгаалах нь Засгийн газрын нэн тэргүүний... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 19