2025/07/15. Мягмар гараг Дугаар: #3435

ОНЦЛОХ

Асрамжийн газарт хөрөнгө мөнгөнөөс илүү хүнлэг сэтгэл, хандлага дутахын зовлон нүүрлэжээ

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 18

Асрах газар ахмадуудыг асарч чадаж байна уу?

Улсын хэмжээнд 3963 ганц бие, харж хандах үр хүүхэдгүй, 7815 ахмад хөгжлийн бэрхшээлтэй болон хэвтэрт, 18.4 мянган ахмад настан бусдын байнгын асрамжинд байгааг ХЭҮК-ын судалгаанаас харж болно. Гэтэл улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг ердөө наймхан асрах төв үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдний нэгд нь Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2024 оны тавдугаар сарын 06-09-ний өдрүүдэд хяналт шалгалт явуулсан юм. Тус төвд эрэгтэй-9, эмэгтэй-7 нийт 16 иргэн асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байсан бөгөөд зургаа нь өндөр настны тэтгэвэр авдаг. Үлдсэн нь хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмж буюу бидний нэрлэдгээр “халамж” хүртдэг аж. Хяналт шалгалтын үеэр дараах зөрчлүүд илэрсэн байна. Үүнд,

  1. Асрах газарт хөтөлдөг баримт, бичигтэй танилцахад байнгын ажлын төлөвлөгөө гаргаж батлуулаагүй, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтэд хяналт үнэлгээ хийдэггүй нь тогтоогдов. Энэ талаар нийгмийн ажилтнаас тодруулахад Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга нь завгүй байсан гэдэг тайлбар өгсөн.
  2. Асрамжийн төв, ахмадуудын тэтгэврийн 30 хувийг нь авч, үлдсэн 70 хувиа  өөрсдөө захиран зарцуулдаг байна. Энэ мөнгөөрөө  бараа, бүтээгдэхүүн, нэн шаардлагатай эм, тариа захиалж авдаг. Асрамжийн төвийн ажилтнууд захиалгыг амаар авч, үнийн дүн болон бусад мэдээллийг асруулагчид тодорхой танилцуулдаггүйгээс гадна хүлээлгэн өгсөн талаарх бүртгэл хөтөлдөггүй.
  3. Асрах төвд байршуулсан камерын бичлэгтэй хэн, хэзээ, ямар зорилгоор танилцсан бүртгэл, тэмдэглэл хөдөлдөггүй нь тогтоогдсон бөгөөд энэ нь асруулагчдын халдашгүй чөлөөтэй байх, хувийн нууцтай байх эрхийг  зөрчих эрсдэл бий болгосон.
  4. Өдөр тутмын үйлдлээ бие даан гүйцэтгэх боломжгүй асаргаа шаардлагатай асруулагч байдаг гэж нийгмийн ажилтан хэлэх боловч их эмч энэ талаар мэдэхгүй. Эмчийн хандлага, мэдээллийн урсгал сул байсан.
  5. Хяналт, шалгалтаар хоёр удаа очиход батлагдсан хоолны цэсгүй, хоолны дээж аваагүй, дээж авсан тэмдэглэл байдаггүй. Асруулагч бүртэй ганцаарчилж ярилцахад хоолны амт, чанар тааруу, хоолны цэс зохиохдоо тэднээс санал авч оролцуулдаггүй, норм, илчлэгийн талаар мэдээлэл өгдөггүй гэж хариулсан.
  6. Ахмад настны асрамжийн үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага MNS 5823:2016 стандартад “Ахмад настны асрамжийн газар, удирдлагын баг, захиргаа, санхүү, маркетингийн, эрүүл мэнд, сэргээн засалтын асаргаа сувилгаа, хөгжлийн болон олон нийтийн ажлын, гал тогоо, цэвэрлэгээ үйлчилгээ, угаалга, ариутгалын гэсэн 8 нэгжтэй байх”,  “Сэргээн засалтын өрөөнд элсэн болон давсан зам, иллэгийн ор, гүйлтийн зам, төрөл бүрийн гантел, хэвтрийн үйлчлүүлэгчийг өргөж зөөх төхөөрөмж гэх мэт хөдөлгөөний аюулгүй байдлыг дэмжих төрөл бүрийн тоног төхөөрөмж байрлуулна” гэж заасан. Тус асрамжийн төвд дээрх тоног төхөөрөмжөөр тоноглогдсон өрөөгүйгүйгээс гадна анхан шатны тусламж үйлчилгээг хэнд ямар хэлбэрээр үзүүлсэн, эм эмнэлгийн хэрэгслийг хэрхэн зарцуулсан талаарх бүртгэл хөтөлдөггүй.  Эмч, нийгмийн ажилтан тусдаа өрөөгүй тул хамт сууж үзлэг, үйлчилгээ үзүүлдэг. Эм хадгалах тусгай зориулалтын шүүгээгүй учраас шаардлагатай үед хэрэглэх эм, эмийн нөөцгүй байсан зэрэг зөрчил илэрлээ.

Дээрх дүгнэлтүүдээс харахад тус асрамжийн газрын нөхцөл байдал, асруулагчдын дүр төрх хэнд ч тодорхой харагдах байх. Асрамжийн газар хөрөнгө, санхүүгийн дутагдалтай, аймгийн ИТХ төсөв нэмж батлаагүй гэх тайлбар өгдөг ч хөрөнгө мөнгөнөөс илүү хүнлэг сэтгэл, хандлага дутахын зовлон илүү нүүрлэсэн нь илхэн. Тиймээс ХЭҮК-ын гишүүний зөвлөмжийг тус асрах газарт болон аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Комиссын гишүүний зөвлөмжийг хүлээн авсан албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэйг хуульчилж өгсөн байдаг.

Тиймээс Зөвлөмжийн дагуу тэд асрах газартаа эмийн шүүгээ, бас бус эд зүйлсийг нэмж худалдаж авсан л байх. Гагцхүү харж хандах хүнгүй, өнчирч хоцорч, асаргаа халамж хайр эрэлхийлсэн арав гаруйхан ахмадад хүмүүний эрхэм чанараа хамгаалж үлдэх тэнхээ, тэднийг харж хандах үүрэг хүлээсэн ажилтнуудад хүн чанар, хүнлэг сэтгэлийг өгч чадсан байгаасай. Тэд, бид ч ирээдүйд туулах л жамтай өтөл насаа өвсөнд хаясан зүү эрэх мэт хэн нэгнээс халамж горьдож бус монгол хүний бүтэн хайр энэрэл, төрийн бодлогыг бүрэн биелүүлж асрах газар асрах үүргээ биелүүлэхийг шаардъя. Асрах төвийн ажилтнууд асран хамжламжлах үүргээ биелүүлэх явцдаа хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангаж ажиллах ёстойг  сануулах нь ч зүйн хэрэг биз ээ.

ХЭҮК

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

МИАТ ТӨХК “ТОП-100” аж ахуйн нэгжийн 7-р байрт шалгарлаа

Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран 24 дэх жилдээ “ТОП-100” Аж Ахуйн Нэгжийг тодруулж, ТОП-10 Төрийн өмчит компанийг зарлалаа.Монгол Улсын Төрийн далбаа тээгч, Үндэсний агаарын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 07 сарын 04

Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцалж 100 хувь олгохоор болов

Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар засгийн газар болон монголбанк санал нэгдлээ. Тодруулбал, Тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан 50\50 өр орлогын харьцааг ахмадууд эсэргүүцэж буйтай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 07 сарын 03

Санал болгох

Засгийн газрын ойрын хугацаанд хийх ажлын төлөвлөгөөнд иргэдийн саналыг тусгав

Засгийн газрын ойрын хугацаанд хийх ажлын төлөвлөгөөнд 30 мянган иргэн саналаа ирүүлжээ.ЗГХЭГ-ыг дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ: “E-mongolia”-аар дамжуулан 30 мянга орчим иргэн Засгийн газрын ойрын хугацаанд хийх ажлын төлөвлөгөөнд саналаа... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 07 сарын 09

ХӨВСГӨЛ: "Хүслийн хад аялал жуулчлалын цогцолбор" нээлтээ хийлээ

Монгол Улсын аялал жуулчлалын гол бүс нутаг Хөвсгөл аймагт, жуулчдын аюулгүй байдлыг хангаж, ая тухтай аялах боломжийг нэмэгдүүлсэн бүтээн байгуулалт нээлтээ хийлээ.Хөвсгөл нуурыг жил бүр 110 мянга гаруй дотоод, гадаадын жуулчид зорьдог бөгөөд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 07 сарын 09