2024/05/03. Баасан гараг Дугаар: #2997

НОГООН ХУУДАС

Цэвэр усаа хэмнэн, саарал ус дахин ашиглагч автомашин угаалгын ГАЗРУУД

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 14

Ус ашиглагч аж ахуйн нэгж, байгууллагуудын ус ашиглалтын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн хийж гүйцэтгэж байна. 

Шалгалтаар ус ашиглаж үйл ажиллаагаа явуулж байгаа 17 авто угаалгын  газруудын ус ашиглалт, цэвэр усны шугамыг тоолууржуулсан эсэх, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн дэглэм мөрдөлт, 2023 оны цэвэр усны болон хаягдал усны дүгнэлтээр гарсан төлбөр төлөлтийн байдал, хаягдал усны бохирын цооногийн байгууламж нь стандарт шаардлага хангаж байгаа эсэхийг газар дээр нь шалгаж ажиллаж байна. 

Шалгалтаар бохирын цооног нь шаардлага хангахгүй байгаа, 2023 оны цэвэр усны болон хаягдал усны дүгнэлтээр гарсан төлбөр төлөөгүй, гүний худагт тоолуур суурилуулаагүй байгаа зөрчлүүдийг арилгуулах, цаашид хуульд нийцүүлсэн үйл ажиллагаа явуулах талаар улсын байцаагчийн шаардлага хүргүүлж ажиллаж байна.

Усны газраас 2024 оны 01 сарын 01-ээс эхлэн машин угаалгын газрууд цэвэр усаар машин угаахыг хориглож, Ус сувгийн удирдах  газраас тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх, цэвэршүүлсэн ус руу шилжиж ажиллах арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн.  Машин угаалгын газрууд жилд 125 мянган м/куб цэвэр ус ашигладаг. Цэвэршүүлсэн, саарал ус ашигладаг болсноор энэ хэмжээний цэвэр усыг хэмнэх боломжтой юм. 

Улаанбаатар хотод 421 автомашин угаалгын газар үйл ажиллагаа явуулж байгаагаас 21 ААНБ нь саарал усаа эргүүлэн ашиглаж байна. Цэвэр усаа хэмнэн, саарал ус дахин ашиглагч автомашин угаалгын газруудыг танилцуулж байна. Үүнд:

1. Shine робот авто угаалга

2. JP carsmn авто угаалга

3. Авто спа

4. City car wash

5. Grass auto car wash

6. Good car wash 

7. Зорчигч тээврийн нэгдлийн 1-р баазын авто угаалга

8. Эхо эн эс ти эн ХХК

9. Сансар авто угаалга

10. Амгалан авто угаалга

11. TG авто угаалга

12. HT авто угаалга

13. Мазаалай авто угаалга

14. VLVT car wash

15. Good center

16. 89 car wash

17. Даймонд санаа ХХК

18. Wooden car wash

19. Бас-1

20. Форвард авто  угаалга

21. Аму авто угаалга

Та ч бас үр хүүхдийнхээ ирээдүйн усны төлөө хувь нэмэрээ оруулж дээрх авто угаалгын газраар үйлчлүүлэхийг Усны газраас уриалав. 


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Бөхөн машинд дайруулдаг цэгт анхааруулах тэмдэг байршуулжээ

Ховдоос Говь-Алтай аймгийг хооронд нь холбосон засмал зам дээр 2022 онд хоёр бөхөн машинд дайрагдаж үхсэн. Монгол бөхөн ус уухын тулд энэ цэгээр зам хөндлөн гардаг ажээ.Анхааруулах тэмдгийг өвөрмөц хэлбэр, хэмжээтэй хийсэн бөгөөд тэмдгийн үзэгдэх... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   15 цагийн өмнө

Европын хэт халалт түүхэн дээд хэмжээнд хүрчээ

Европт уур амьсгалын өөрчлөлтийн улмаас агаарын температур нэмэгдэж, хүн тэсвэрлэхэд хэцүү хэт халуун нүүрлэж буй талаар Европын холбооны Коперникийн цаг уурын хяналтын албанаас мэдээлэв. 2023 оны уг тайланд, Цаг уурын нөхцөл байдал, тэр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 22

Санал болгох

Эмийн сонсголоор илт гэмт хэргийн шинжтэй материалуудыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар өгсөн

Улсын Их Хурлын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Түр хороо эмийн хүртээмж, үнэ, чанарын асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг 2024 оны 04 дүгээр сарын 15-наас 17-ны өдрүүдэд... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   18 цагийн өмнө

"Улаанбаатар марафон 2024" гүйлтийн энгэрийн дугаарыг олгож эхэллээ

Гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   20 цагийн өмнө