2024/05/17. Баасан гараг Дугаар: #3011

НОГООН ХУУДАС

Бөхөн машинд дайруулдаг цэгт анхааруулах тэмдэг байршуулжээ

— Ч.Баяржаргал   2024 оны 05 сарын 02

Ховдоос Говь-Алтай аймгийг хооронд нь холбосон засмал зам дээр 2022 онд хоёр бөхөн машинд дайрагдаж үхсэн. Монгол бөхөн ус уухын тулд энэ цэгээр зам хөндлөн гардаг ажээ.

Анхааруулах тэмдгийг өвөрмөц хэлбэр, хэмжээтэй хийсэн бөгөөд тэмдгийн үзэгдэх байдлыг нэмэгдүүлэхийн тулд бөхөнгийн биеийн бодит хэмжээнээс том хэмжээтэйгээр хийсэн байна. Зэрлэг амьтад бидэнтэй зэрэгцэн амьдардаг гэдгийг санаж жолооч та бүхэн холын замд анхаарал болгоомжтой явна уу. 

МОНГОЛ БӨХӨН /Saiga tatarica mongolica/

Монгол бөхөн бол мөстлөгийн үеийг давж чадсан нэн эртний түүхтэй, дэлхийн ховордсон 100 амьтны нэг билээ. 

Эрдэмтдийн үзэж буйгаар 10 зүйл бөхөн амьдарч байснаас өнөөдөр 9 зүйл бөхөн устаж үгүй болоод зөвхөн нэг зүйл бөхөн үлдэж хоцорчээ. Энэ нэг зүйл бөхөн нь Монгол бөхөн болон Соргог бөхөн хэмээн 2 салбарладаг. Соргог бөхөн ОХУ, Казахстан, Узбекистан, Киргизстан, Туркменистанд тархан амьдарч байгаа бол Монгол бөхөн зөвхөн Монгол орны баруун бүс нутагт тархжээ.

Гадаад шинж байдлын хувьд Монгол бөхөн нь соргог бөхөнгөөс биеэр жижиг, эмэгчин бөхөн нь эвэргүй, зун улаан шаргал, өвөл цайвар саарал, нялх янзага бор хүрэн зүстэй байдаг.

Монгол бөхөн нь цөлөрхөг хээрийн эрүүл байдлыг илтгэгч юм. Малд хортой баглуур ургамлыг идэж, тархан ургахыг хязгаарладаг бол өөрөө бүргэд, чоно зэрэг махчин амьтдын идэш тэжээл болсноор тэдгээр амьтдыг оршин тогтноход оролцоно. Монгол бөхөн нь дунджаар 3-4 жил насалдаг богино амьдралтай амьтан. Эдүгээ тоо толгой нь 14000 орчим болж өсчээ.


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

"Атар хамтын төгөл"-д 75 мянган мод тарих төсөл хэрэгжиж байна

Мод тарих үндэсний өдрөөр "Ногоон Ази сүлжээ" ТББ-ын Төв аймгийн Баянхангай суманд хэрэгжүүлж буй "Атар хамтын төгөл" ойжуулалтын талбайд тус сумын иргэд, гэр бүлүүд, сурагч, төрийн алба хаагчид болон Ахмад багш ажилчдын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 05 сарын 12

Говь хээрийн бүсэд цөлжилтийг бууруулах, хуурайшилтыг багасгах зорилгоор 98 сая мод тарина

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах, эрчимжүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 05 сарын 07

Санал болгох

СӨХ-ны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов

“Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   3 цагийн өмнө

Марафон гүйлтэд оролцохоор бэлдэж хүмүүс дараах зүйлсийг анхаараарай

"Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцох хүмүүс дараах зөвлөмжийг анхаараарай.Та гүйлтээс өмнө бэлтгэл, дасгал хийсэн байх, өөрийнхөө гүйж чадах зайг сонгож оролцох,Марафон гүйлтийн өмнөх өдөр сайн унтаж амрах, махан хоол,... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   5 цагийн өмнө