2024/05/03. Баасан гараг Дугаар: #2997

Ногоон хуудас

Өнөөдрийн онцлох зураг

Увс аймгийн Зүүнговь сум "Багануур". Багануур нь Зүүнговь сумынхаа зүүн урд зүгт байрладаг бөгөөд сумынхаа төвөөс км хүрэхгүй зайд оршдог. Баянбүрд төрхтэй алтан шаргал элсэн дунд бүрэлдэн тогтсон нуур бөгөөд нутгийн зон олны хайрлан хамгаалдаг гурван нуурынх нь нэг билээ.

Ногоон мэдээ

Бөхөн машинд дайруулдаг цэгт анхааруулах тэмдэг байршуулжээ

Ховдоос Говь-Алтай аймгийг хооронд нь холбосон засмал зам дээр 2022 онд хоёр бөхөн машинд дайрагдаж үхсэн. Монгол бөхөн ус уухын тулд энэ цэгээр зам хөндлөн гардаг ажээ.

Анхааруулах тэмдгийг өвөрмөц хэлбэр, хэмжээтэй хийсэн бөгөөд тэмдгийн үзэгдэх байдлыг нэмэгдүүлэхийн тулд бөхөнгийн биеийн бодит хэмжээнээс том хэмжээтэйгээр хийсэн байна. Зэрлэг амьтад бидэнтэй зэрэгцэн амьдардаг гэдгийг санаж жолооч та бүхэн холын замд анхаарал болгоомжтой явна уу. 

МОНГОЛ БӨХӨН /Saiga tatarica mongolica/

Монгол бөхөн бол мөстлөгийн үеийг давж чадсан нэн эртний түүхтэй, дэлхийн ховордсон 100 амьтны нэг билээ. 

Эрдэмтдийн үзэж буйгаар 10 зүйл бөхөн амьдарч байснаас өнөөдөр 9 зүйл бөхөн устаж үгүй болоод зөвхөн нэг зүйл бөхөн үлдэж хоцорчээ. Энэ нэг зүйл бөхөн нь Монгол бөхөн болон Соргог бөхөн хэмээн 2 салбарладаг.

— Ч.Баяржаргал   14 цагийн өмнө

Үргэлжлэл дараагийн нүүрт

Европын хэт халалт түүхэн дээд хэмжээнд хүрчээ

Европт уур амьсгалын өөрчлөлтийн улмаас агаарын температур нэмэгдэж, хүн тэсвэрлэхэд хэцүү хэт халуун нүүрлэж буй талаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 22

Загасчлалын хорио эхлэв

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ныг хүртэл буюу загас түрсээ шахах үеэр агнахыг хориглодог. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 08

Аккумлятор дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо

Монгол Улсын хэмжээнд автотээврийн хэрэгслийн ашиглалтаас хасагдсан хар тугалгат-хүхрийн хүчлийн батерейг хүний эрүүл мэнд,... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 27

2027 он гэхэд дэлхийн бүх хүн амь насаа авран хамгаалах зайлшгүй хэрэгцээтэй тулгарна

Дэлхийн цаг уурын өдрийг жил бүрийн 3-р сарын 23-нд тодорхой нэг сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил “Уур... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 22

Цааш үргэлжлүүлэх