2024/05/03. Баасан гараг Дугаар: #2997

НОГООН ХУУДАС

Аккумлятор дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 27

Монгол Улсын хэмжээнд автотээврийн хэрэгслийн ашиглалтаас хасагдсан хар тугалгат-хүхрийн хүчлийн батерейг хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, устгах, түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах анхны үйлдвэр Налайх дүүрэгт байгуулагдаж, нээлтээ хийлээ. 

Ингэснээр орчин үеийн шаардлагыг хангасан, бүрэн автомат, жилд 7 мянган тонн буюу 300-400 мянган ширхэг хаягдал хар тугалгат-хүхрийн  хүчлийн батарейг дахин боловсруулж, хаягдал хар тугалгыг 98%, хүхрийн хүчлийн уусмалыг 98%, 10 гаруй химийн бодисыг хоргүйжүүлэн цэвэршүүлэх боломжтой болж байна.

Аккумлятор дахин боловсруулах анхны үйлдвэрийг “Электрокем Монгол” ХХК өөрийн хөрөнгөөр байгуулж, ашиглалтад оруулахын зэрэгцээ 75 хүний ажлын байр бий болгож 1.2-1.8 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх юм. 

Монгол Улсад жил бүр хамгийн багадаа 6250 тонн буюу 160 мянган ширхэг хар тугалгат хүхрийн хүчлийн баттерей байгаль орчинд хаягддаг гэсэн тооцоо бий. Үүнээс ердөө 1200 орчим тонн буюу 30 мянган ширхэгийг нь стандартын бус аргаар дахин боловсруулж гадаадад экспортолж байна. Энэ нь нийт хаягдлын 19% орчим хувийг эзэлж байна. Үлдэж буй 80 гаруй хувь нь байгальд шууд хаягдаж байгаа нь хүрээлэн байгаа орчин, нийгмийн эрүүл ахуйд ноцтой заналхийлж байгаа юм. Машины аккумлятор байтугай нэг ширхэг жижигхэн хуруу зай 20 мкв талбай, 400 литр усыг бохирдуулах хор хөнөөлтэй байдаг байна.

 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Бөхөн машинд дайруулдаг цэгт анхааруулах тэмдэг байршуулжээ

Ховдоос Говь-Алтай аймгийг хооронд нь холбосон засмал зам дээр 2022 онд хоёр бөхөн машинд дайрагдаж үхсэн. Монгол бөхөн ус уухын тулд энэ цэгээр зам хөндлөн гардаг ажээ.Анхааруулах тэмдгийг өвөрмөц хэлбэр, хэмжээтэй хийсэн бөгөөд тэмдгийн үзэгдэх... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   12 цагийн өмнө

Европын хэт халалт түүхэн дээд хэмжээнд хүрчээ

Европт уур амьсгалын өөрчлөлтийн улмаас агаарын температур нэмэгдэж, хүн тэсвэрлэхэд хэцүү хэт халуун нүүрлэж буй талаар Европын холбооны Коперникийн цаг уурын хяналтын албанаас мэдээлэв. 2023 оны уг тайланд, Цаг уурын нөхцөл байдал, тэр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 22

Санал болгох

Эмийн сонсголоор илт гэмт хэргийн шинжтэй материалуудыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар өгсөн

Улсын Их Хурлын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Түр хороо эмийн хүртээмж, үнэ, чанарын асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг 2024 оны 04 дүгээр сарын 15-наас 17-ны өдрүүдэд... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   15 цагийн өмнө

"Улаанбаатар марафон 2024" гүйлтийн энгэрийн дугаарыг олгож эхэллээ

Гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   17 цагийн өмнө