2024/04/26. Баасан гараг Дугаар: #2990

ОНЦЛОХ

ХӨСҮТ: 7 сард БНХАУ руу зорчих иргэд PCR шинжилгээ өгөх цагийн хуваарь

— Ч.Баяржаргал   2022 оны 07 сарын 06

07 дугаар сард БНХАУ руу зорчих иргэд Ковид-19 халдвар илрүүлэх PCR шинжилгээний сорьж авах цагийн хуваарийг танилцуулж байна. 

БНХАУ-руу явах иргэд Ковид-19 илрүүлэх PCR шинжилгээг нислэгээс 48 цагийн дотор болон 24 цагийн дотор хоёр удаа өгнө. Уг хоёр удаагийн шинжилгээг ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ гэсэн байгууллагуудаас сонгон хоёр өөр байгууллагад өгөх юм. 

НИСЛЭГ:

  • 7 сарын 10-ны өдрийн 12:30
  • 7 сарын 13-ны өдрийн 12:30
  • 7 сарын 19-ны өдрийн 12:30

48 цаг шинжилгээ авах:

  • 7 сарын 8-ны өдрийн 12:00-15:00 цаг
  • 7 сарын 11-ны өдрийн 12:00-15:00 цаг
  • 7 сарын 17-ны өдрийн 12:00-15:00 цаг

24 цаг шинжилгээ авах:

  • 7 сарын 9-ний өдрийн 12:00-15:00 цаг
  • 7 сарын 12-ны өдрийн 12:00-15:00 цаг
  • 7 сарын 18-ны өдрийн 12:00-15:00 цаг

PCR шинжилгээ өгөхөд анхаарах зүйлс:

  1. ХӨСҮТ-ийн хашаанд Нэгдсэн лабораторийн албаны байр буюу 5 давхар саарал байрны төв хаалгаар орж 104 тоот өрөөнд шинжилгээ өгнө.
  2. Гадаад паспортын хуулбарыг авчирна. 
  3. Шинжилгээний төлбөр 35,000 төгрөгийг 101 тоот өрөөний кассанд зөвхөн картаар тушаана.
  4. Шинжилгээний сорьц авах цаг дууссан тохиолдолд сорьц авахгүй болохыг анхаарна уу.

ЖИЧ: Ковид-19 илрүүлэх PCR шинжилгээний хариуг 06:00-08:00 (Өглөө) цагт өгнө. 


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Гал унтраахад хэрэглэгдэх дрон, робот, алба хаагчдын хувцас хэрэглэл зэрэгт 25 тэрбум төгрөгийн төсөв баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэр, Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өгөв. 1. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Санал болгох

АНУ, Сингапур, Австрали зэрэг улс руу алсын зайн нислэг үйлдэх БОИНГ 787-9 агаарын хөлгийг хүлээн авлаа

Засгийн газраас хэрэгжүүлж буй агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК дэлхийд тэргүүлэгч AerCap компаниас хоёр дахь БОИНГ 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа. Тус агаарын хөлөг нь холын зайд шууд нислэг үйлдэх боломжтойгоос гадна үр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2 цагийн өмнө

Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хоршоо байгуулах зэрэг хөтөлбөрт 5 их наяд төгрөг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2024.04.24/ дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд хэрэгжүүлэх таван (тав)... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр