2024/05/09. Пүрэв гараг Дугаар: #3003

ГЭГЭЭН АНИР

Хавдрын Үндэсний Зөвлөл танилцуулж байна

— Д.Урангоо   2018 оны 01 сарын 05


“Хавдрын Үндэсний Зөвлөл” нь 2014 онд байгуулагдсан ашгийн бус, нийгэмд үйлчлэх сайн санааны байгууллага юм. Хавдартай өвчтөнүүд, тэдний ар гэрийнхэнд туслалцаа үзүүлэх, сургалт зохион байгуулах, хүн амд эрүүл аж төрөх чиглэлээр эрүүл мэндийн боловсрол олгох, хавдрын эрсдэлт хүчин зүйлийн талаар судалгаа хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус байгууллага өнгөрөгч онд хийж гүйцэтгэсэн ажлуудаа танилцуулж байна.

Хавдартай өвчтөнүүдэд зориулсан цуврал гарын авлага “Миний гэр бүлд юу тохиолдох бол? Ээж аавынх нь хэн нэг хорт хавдраар өвдсөн хүүхэд багачуудад зориулав”, “Хавдрыг хамтдаа даван туулах нь. Хань ижилд нь зориулсан гарын авлага” номнуудыг  хэвлүүлэн дүүргийн эмнэлгүүдээр үнэ төлбөргүйгээр тарааж байна.

"Нийгмийн эрүүл мэнд дэх хавдрын хяналт" сэдвээр Австралийн Засгийн газрын тэтгэлэгт сарын сургалтанд Брисбан хотод 14 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо.




“Өдрийн хоолоо найзуудтайгаа” хандивын арга хэмжээг 8 байгууллага ажлын байрандаа /”Элемент” ХХК, Австрали улсын сайн дурын ажилтнууд, УБТЗ-ын ХНН-ийн зорчигч тээврийн алба, замын 2-р анги, суудлын вагон депо, ХӨСҮТ-ийн лаборатори, Азийн Анагаахын Оюутны Холбоо, Архангай аймгийн ЭМГ/ зохион байгуулж биднийг дэмжлээ.

Австрали улсын сайн дурын ажилтан Линетт Смит манай байгуллагын үйл ажиллагааг дэмжин нэг жилийн хугацаатай ажиллаж эхэллээ.

Хүний хөхөнцөр вирүсийн чиглэлээр хийх дараагийн шатны судалгааны ажил Австралийн Засгийн газрын техник туслалцааны хөтөлбөрийн тэтгэлэгт шалгарч, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Судалгааны хүрээнд Өмнөговь, Сэлэнгэ аймаг болон Багануур, Баянгол дүүргүүдэд ажиллан 2000 гаруй эмэгтэйчүүдийг хамрууллаа. Умайн хүзүүний хавдрын гол шалтгаан болох хүний хөхөнцөр вирүсийн тархалт болон залуу эмэгтэйчүүдийн дундах мэдлэг, дадлага, хандлагыг үнэлэх юм.


Хавдрын талаарх олон нийт, залуучуудын мэдээллийг нэмэгдүүлэх зорилготой “Хавдартай тэмцэх дэлхийн өдөр”-т зориулсан Өсвөр үеийн 64 бөхийн барилдааныг “Аварга” дээд сургуультай хамтран зохион байгууллаа.

Өмнөд Африкийн Кэйп Тауны их сургуультай хамтран монголын хууль бус тамхидалтын нөхцөл байдалд үнэлгээ өгөх зорилготой "Хууль бус тамхи"-ны чиглэлээр хэрэгжүүлэх 2 жилийн судалгааны ажлыг эхлүүлж Улаанбаатар хотын 9 дүүрэг, Баян Өлгий, Дорнод аймгуудад ажиллалаа.

Хоёр сарын хугацаатай англи хэлний хичээлийг Австралийн сайн дурын ажилтан Линетт зохион байгуулав.

Монгол орноо сурталчлах, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих зорилгоор Австралид төгсөгчдийн Mozzies холбоо, Австралийн элчин сайдын яамтай хамтран Австралийн Анзакийн өдөрт зориулсан галт тэрэгний аяллыг Сэлэнгэ аймагт зохион байгуулж 54 хүнийг оролцууллаа.


Их хөлгөний уламжлалыг хадгалах төвтэй хамтран сарын хугацаатай хоёр удаагийн цуврал бясалгалын хичээлийг хавдартай өвчтөнүүд, тэдний асран хамгаалагч нарт зохион байгуулж давхардсан тоогоор нийт 80 гаруй хүнийг хамрууллаа.

Улсын 1-р төрөх эмнэлэг, Австралийн эх баригч эмэгтэйчүүдийн эмч нарын баг, LGBT төвтэй хамтран умайн хүзүүний өмөн, Австрали улсад хэрэгжиж буй умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг, хүний хөхөнцөр вирүсийн эсрэг вакцинжуулалтын талаар сургалт зохион байгуулав.

УБТЗ-ын ажилтнуудад "Хавдрын эрсдэлт хүчин зүйл, сэргийлэх арга зам" сэдвээр цуврал сургалт зохион байгууллаа.

“ Achilles International Mongolia” байгууллагаас зохион байгуулсан “Итгэл найдвар боломж Улаанбаатар-2017” бүх нийтийн марафонд хамтран оролцож, хавдраас урьдчилан сэргийлэх, эрүүл зөв хооллолт, амьдралын эрүүл дадал хэвшлийн талаар зөвлөгөө өгч хэрэгцээтэй гарын авлага, материал тараав.

Идэвхитэй дасгал хөдөлгөөнийг сурталчлах зорилгоор Хүйсийн тэгш эрхийн төв, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олонтой хамтран  зумба бүжгийн хичээл зохион байгуулав.

Монгол орноо сурталчлах, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих, хандив босгох зорилгоор Дорнын говь Энергийн төв рүү аялсан Jazz галт тэрэгний аяллыг зохион байгуулж 72 хүнийг хамрууллаа.


“Сайн дурын ажилтан” хөтөлбөр хэрэгжиж эхлэн Хавдар судлалын үндэсний төвд сайн дурын хөтөч нар ажиллуулж эхэллээ.


АНУ-ын Макс Сангийн “Нэхээс бүртээ шингээсэн хайр” (With Love in Every Stitch) төслийн хүрээнд ирүүлсэн нэхмэл малгайнуудыг хүүхдүүдэд бэлэглэлээ.

Канадын Лаурел сантай хамтран ажиллаж Канад улсаас манай оронд ирж ажиллах 20 гаруй эмч нарын багийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн Архангай, Говь Алтай аймгуудад ажиллалаа.

Монгол орноо сурталчлах, хандив босгох зорилгоор Шинэ жилийн галт тэрэгний аяллыг Дархан-Уул аймаг руу зохион байгуулж 52 хүнийг хамрууллаа.

Орон нутгаас хотод эмчилгээнд ирж буй хавдартай өвчтөнүүдийг түр байрлуулах байр байгуулах төслийг санаачлан засварын ажлуудыг эхлүүлэв.

Эрүүл мэндийн зөвлөгөө бүхий “Аз жаргалын хуанли-2018" ширээний календарийг хэвлүүлэн худалдаалж байна. Таны оруулсан орлого хавдрыг эсрэг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх болно.



Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Орчин үеийн топ 10 номын сан

1. Нидерландын Воок Моuntain номын санНидерландын Спижкенис хотын төвд орших сэтгэл татам тунгалаг өнгөтэй барилга бол “Номоор бүтсэн уул” хэмээх өргөө юм. Дэлгэрэнгүй

— Т.Наранцэцэг   2021 оны 10 сарын 18

"National Life"-ийн захирал Г.Монголхүү: Бид 412 сая төгрөгөөр нэг хүний элэг солиулж, 10000 хүнд нөхөн төлбөр олгоод байна

Орчин үед бизнесийн чансаа зөвхөн олсон ашгаар хязгаарлагдахаа больжээ. Тухайн бизнес, үйл ажиллагаа нийгэм, хувь хүний амьдралд үзүүлэх нөлөөлөлд хэрэглэгчид үнэлгээ өгч, бизнес эрхлэгчийн нэр хүнд ч үүнтэй холбоотойгоор хэмжигддэг цаг ирээд байна. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2019 оны 12 сарын 03

Санал болгох

Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн барина

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 8-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.Үндэсний баялгийн сангийн тухай хуульд “Хуримтлалын сан” газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   12 цагийн өмнө

Ухаалаг самбар, хяналтын камертай автобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа

Нийслэлийн гэр хорооллын гудамж, зам талбайд нийтийн тээврийн хүртээмж, үйлчилгээг сайжруулах, явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн Засаг даргын тамгын газар, Азийн хөгжлийн банк хамтран “Гэр хорооллын нийтийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   14 цагийн өмнө