2024/04/26. Баасан гараг Дугаар: #2990

ОНЦЛОХ

Жил бүр 6 сая хүн тамхинаас болж амиа алддаг

— Ж.Гантулга   2017 оны 11 сарын 24

Өнөөдөр дэлхий дахинаа хэрэглэж байгаа хүмүүсийнхээ тал хувийг үхэлд хүргэдэг. Одоогийн байдлаар дэлхий дээр нэг тэрбум гаруй хүн тамхи татаж байгаа бөгөөд жил болгон 6 сая гаруй хүнийг үхэлд хүргэж байна. Хөгжиж буй орнуудад хүн амын хурдацтай өсөлтийн зэрэгцээгээр тамхины үйлдвэрлэлүүдээс явуулж байгаа маркетингийн эрчимтэй үйл ажиллагааны улмаас тамхины хэрэглээ байнга өсөн нэмэгдсээр байна. Хэрэв ийм байдлаар үргэлжилбэл тамхи нь 2030 он гэхэд жилд 8 саяас илүү хүнийг авч одно. Эдгээр үхлийн дөрөвний гурав нь бага болон дунд орлоготой орнуудад тохиолдоно гэж тооцоолж байна.

Тамхины тахалтай тэмцэх асуудал зөвхөн эрүүл мэндийн асуудал төдий бус бүхэл бүтэн улс, үндэстний төдийгүй дэлхий нийтийн хөгжлийн тулгамдсан асуудал болж байгааг харгалзан үзэж дэлхий дахинд тамхидах тахлын тархалт, түүнтэй холбоотой өвчлөл, нас баралтыг бууруулах зорилгоор ДЭМБ-ын санаачлагаар 1999 оноос эхлэн  “Тамхины хяналтын суурь конвенц”-ийг  боловсруулан 2003 онд  Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын 56-р Чуулганаар  ДЭМБ-ын Гишүүн 192 орон санал нэгтэй   баталсан. Тамхины хяналтын суурь конвенц”-д Монгол улс 2004 онд нэгдэн оржээ.

Тамхины хяналтын суурь конвенцийг хэрэгжүүлэх хүрээнд олон сургалт, семинар зохион байгуулагддаг. Үүний нэг нь ТХСК-ийн 14 дүгээр зүйл (Тамхины дасал ба тамхинаас гарахад хамаарах тамхины эрэлт хэрэгцээг бууруулах арга хэмжээний тухай)-ийг хэрэгжүүлэх зорилгоор зохион байгуулагддаг Олон улсын хурал 3 дахь удаагаа БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулагдсан бөгөөд манай улсаас эмч мэргэжилтнүүд 2 дахь удаагаа оролцсон байна.

Монгол улсын харьяалагддаг Номхон далайн баруун эргийн бүс (Western Pacific Region)-ийн тамхины тахалтай тэмцэх үндсэн чиглэл нь техник технологийн дэвшлийг ашиглан тусламж үйлчилгээг өргөжүүлэх, урьдчилан сэргийлэхэд чиглэж байна. Тухайлбал ухаалаг утсанд суурилсан аппликейшн, веб-д суурилсан мэдээлэл, гар утасны мессеж ашиглах гэх мэт шинэлэг санаачилгууд юм. Манай орны хувьд ДЭМБ-ын тусламжтайгаар тамхины чиглэлээр анх удаагаа аппликейшн бүтээж, тамхидалттай тэмцэхээр ажиллаж байна.  

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Гал унтраахад хэрэглэгдэх дрон, робот, алба хаагчдын хувцас хэрэглэл зэрэгт 25 тэрбум төгрөгийн төсөв баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэр, Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өгөв. 1. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Санал болгох

АНУ, Сингапур, Австрали зэрэг улс руу алсын зайн нислэг үйлдэх БОИНГ 787-9 агаарын хөлгийг хүлээн авлаа

Засгийн газраас хэрэгжүүлж буй агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК дэлхийд тэргүүлэгч AerCap компаниас хоёр дахь БОИНГ 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа. Тус агаарын хөлөг нь холын зайд шууд нислэг үйлдэх боломжтойгоос гадна үр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   3 цагийн өмнө

Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хоршоо байгуулах зэрэг хөтөлбөрт 5 их наяд төгрөг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2024.04.24/ дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд хэрэгжүүлэх таван (тав)... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр