2024/04/29. Даваа гараг Дугаар: #2993

ОНЦЛОХ

Б.Идэр-Од: Хүний мөнгийг авч эрсдэлтэй бизнес рүү оруулчихаад өөрийнхөө мөнгөөр шоудаад байж болохгүй

— Б.Батцэцэг   2019 оны 11 сарын 12

Би санхүүгийн мэргэжилтэн биш. АНУ-д нисэхийн инженер мэргэжлээр таван жил сурч төгссөн. Үүнээс өмнө ХААИС-д микробиологи, ургамлын нөөцийн чиглэлээр сурч байсан. Одоо комеди арт хийдэг. Бас англи хэлний багш. Харин өнөөдөр та бүхэнд санхүүгийн зөвлөгөө өгнө. Та бүхэн намайг хэзээ ч Форбес сэтгүүл дээрээс харахгүй байх л даа. Гэхдээ би Соронз сэтгүүлийн нүүрэн дээр гарсан шүү.

Би сүүлийн таван жил хоёр ч гарааны бизнес эхлүүлсэн ухаантай. Одоо хоёр бизнес маань бага зэргийн тогтмол өсөлттэй явж байгаа. Нэг нь Call Pro гэдэг компани. Хоёр найзтайгаа хамтарч байгуулсан юм. Харилцаа холбооны компани л даа. Монголын нийт банкуудын тал нь, мөн даатгалын компаниудын 80 хувь, худалдааны компаниудын 70 хувь нь манай системийг ашиглаж өөрсдийнхөө хэрэглэгчдэд үйлчилгээгээ хүргэдэг. И-Март, Номин, Худалдаа хөгжлийн банк, Ариг банк, Хаан даатгал. Бодь даатгал гэх мэт.  Одоогоор манай компани 30 гаруй ажилтантай. Нөгөө компани нь боловсролын чиглэлийн Фаро сургалтын төв юм. Жилдээ 6000 гаруй оюутанд сургалт, үйлчилгээ явуулдаг. 25 багштай, нийт 50 гаруй хүнтэй.

Цөм ашигтай гэх нь хаашаа юм. Хаан банкинд зээлтэй. Зээлээ төлөөд л явж байгаа.

Намайг бага байхад томчууд надад “Идэрээ амьдрал эвгүй шүү дээ. Юмыг яаж мэдэх вэ. Миний хүү багахан ч болтугай мөнгө хадгалж бай. Хэзээ нэгэн цагт хэрэг болно гэж 100 цаас ч болтугай цааш нь хий” гэж хэлдэг байлаа. Үүнээс шалтгаалаад ч тэр үү, мөнгөтэй харьцах харьцаа маань айдас дээр суурилсан харилцаа болж хувирсан гэж хэлж болно. Мэдээж дунд сургуулийн балчирхан хүүхдүүд өөрсдийгөө ирээдүйд хүнд өвчин тусч, олон сая төгрөгийн эрэлд хатна гэж тэр үед юу гэж төсөөлж бодох билээ.

Би үеийнхээ найзуудтайгаа энэ сэдвээр ярилцаж үзсэн л дээ. Тэдний дотор мөнгө хадгалдаг хүн маш ховор байдаг. Үнэнийг хэлэхэд юмыг яаж мэдэх вэ гэж хадгалсан мөнгө надад ч бас байхгүй.

Би их сургуулийн оюутны амьдралаар зургаан жилийг өнгөрүүлсэн. Сургуулиа төгсөөд МИАТ компанид инженерээр гурван жил ажилласан. Одоо бол надад хадгаламж байгаа. Би залуу хүн мөнгөтэй яаж харьцах уу, яаж хуримтлуулах уу гэж их бодсон доо. Хамгийн анх Америкт Fly Apple гэдэг компани байгуулсан. Нэг найзтайгаа нийлээд анхны хөрөнгө оруулалт нь 6000 доллар байлаа. Бид хоёрын анхны бүтэлгүй бизнес гэх үү дээ. Ямар үйл ажиллагаа явуулдаг байсан бэ гэвэл хувийн жижгэвтэр онгоцны хажуу талын илүү суудлыг хүнд түрээслэх явдал. 2012 оны үе л дээ. Тэр үед америкт старт апп, анхны хөрөнгөө босгох зэрэг үгнүүд их тренд болж байлаа. Хүн заавал их хэмжээний гарааны хөрөнгө босгож байж бизнест амжилт олох ёстой юм шиг л зурагтаас эхлээд бүх сувгаар улиг болтол ярьж байв.

Анхны бизнес маань бүтэлгүй болсны дараа би Монголдоо  ирлээ. Тэр үед Монголд уул уурхайн тэсрэлт, бүүм болж байлаа. Надад хуримтуулсан мөнгө юу ч байсангүй. Гэхдээ л би одооны энэ бизнесээ эхлэхээр шийдсэн юм. Хамгийн дотнын найз минь надад 6000 доллар энэ мөнгөөр бизнесээ хий гээд өгсөн. Бараг дансан дах мөнгөнийхөө талыг нь надад өгсөн байх аа хөөрхий. Тэгээд би аппликэйшнээ хийчихээд Америк руу хөрөнгөө босгохоор явсан юм.

Миний хамгийн анхны уулзсан хөрөнгө оруулагч надаас “Чиний апп энэ тэр хийсэн чинь хамаагүй. Чи өөрөөсөө хэдэн төгрөг гаргасан юм бэ” гэж асуусан. Хариуд нь би “Миний дотнын найзын мөнгө байгаа юм аа” гэж хэлэхэд тэр хүн зөрүүлээд “Тэр хамаагүй. Чи өөрийнхөө мөнгийг яагаад оруулаагүй юм” гэж хэлж байсан. Тэр үед би нийт 50 орчим хөрөнгө оруулагчтай ийм маягаар мөнгө босгохын тулд уулзсан ухаантай. 

Эцэст нь би юу ойлгосон бэ гэвэл хүн хэзээ ч хүний мөнгийг оруулчихсан бизнес рүү өөрийнхөө мөнгийг нэмж оруулдаггүй юм байна. Хүний мөнгийг тултал нь авч бизнес рүүгээ оруулж, эрсдэл хийчихээд өөрийнхөө мөнгөөр болохоор шоудаад байж болохгүй биз дээ. Түүний оронд өөрийнхөө тултал хуримтлуулсан мөнгийг эцэст нь хүртэл шавхаад тэр бизнес рүүгээ оруулаач ээ. Ингэж байж бусад хөрөнгө оруулагчдын мөнгийг салгаж чадна шүү.

Ялангуяа шинээр бизнесээ эхэлж байгаа залууст энэ үг хамгийн их хамаатай. Нэг үгээр би залуустаа хандаж ирээдүйн бизнестээ хөрөнгө оруулалт хийхийн тулд хадгаламжтай болж, мөнгөө хуримтлуулаач ээ гэж хэлэх гээд байна. Тэрнээс биш ирээдүйд би хүнд өвчин тусаад муу зүйл болж магадгүй гэж мөнгөө хадгалах чинь арай биш ээ.

Өнгөрсөн жил манай компани 1,1 сая долларын үнэлгээтэй хөрөнгө оруулалтыг Японы нэг хувь хүнээс авч чадлаа. Гэхдээ тэр хүн энэ хөрөнгө оруулалтыг бидэнд өгөхийн тулд манай компанийн үйл ажиллагаа руу тэгтлээ нарийн орж хутгалдаагүй. Зөвхөн манай санхүүгийн тайлан болох хоёрхон хуудас материалыг л үзсэн. Дээр нь санхүү, мөнгөний зарим нэг тайлангаа үзүүлсэн. Тэр хүн “Та нарын гаргасан зардлаас чинь ямар их хөрөнгө зарцуулсан нь харагдаж байна” гэж хэлсэн. Тэр үед манай оффис гэж нэг муу тааруухан байр байв. Тэр япон тэрбумтан хүн манай оффис дээр ирж үзчихээд “Та нар эд хөрөнгөндөө биш, хүний нөөц рүүгээ бүх мөнгөө оруулсан чинь андашгүй мэдэгдэж байна. Энэ бол их сайн” гэж хэлсэн. Учир нь тэр хүний үзсэн санхүүгийн тайлангуудын ихэнх нь ажилчиддаа өгсөн цалингийн мэдээлэл байсан юм. Харин өнөөдөр бид оффисын талбайгаа өмнөхөөсөө хоёроос гурав дахин томруулж шинэ оффист орсон. Дээр нь бас Хонконгоос боломжийн хөрөнгө оруулалт татаж чадлаа.

Эдгээр хөрөнгө оруулагч нарт таалагдсан нэг зүйл бол ажилчиддаа зөндөө цалин тавьсан мөртлөө компанийг үүсгэн байгуулагчдын цалин бүхэл бүтэн гурван жилийн турш огт нэмэгдэж, өөрчлөгдөөгүй байсан явдал. Үүнийг л хөрөнгө оруулагчид маш их үнэлсэн шүү. Бас нэг хөрөнгө оруулагчийг онгоцны буудлаас найзынхаа машиныг гуйж тосч авсан юм. Тэгээд би тэр хүндээ “Энэ миний машин биш ээ. Надад өөрийн гэсэн байр, машин байхгүй. Би бүх мөнгөө бизнес рүүгээ хөрөнгө оруулалт болгож хийсэн” гэж хэлэхэд тэр хүн их сайшааж байсан. Би энэ үгээрээ та нарт Монголын зах зээл хэр жижигхэн байх, чи өөрөө юу эдэлж хэрэглэдэг чинь сонин биш. Учир нь Монголын зах зээл бол жижигхэн ч гэсэн маш сайн төрөлжиж чадсан зах зээл. Тэдгээр хөрөнгө оруулагч нарт энэ л чухал байдаг гэдгийг онцолж хэлэх гэсэн юм. Тиймээс анхны хөрөнгө оруулалтаа татаж, старт апп-гарааны бизнесээ зоригтой эхлүүлэхийн тулд та нарын анхаарах зүйлс ердөө л энэ.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Ариун цэврийн байгууламж байгуулах зэрэгт зарцуулах ₮55 тэрбумын хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгав

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаанаар ариун цэврийн байгууламж, түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборын асуудал болон аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн зээл,  жуулчдад зориулсан дотоодын нислэгийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 26

Өнгөрсөн онд 4776 хос гэрлэлтээ цуцалжээ

Монгол Улсын хүн ам 2023 оны эцэст 3.5 сая хүрч өмнөх оноос 1.4 хувиар, нийт өрх 983.5 мянга хүрч өмнөх оноос 4.5 хувиар өссөн байна. Монгол Улсын хүн ам гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга (180 хоног буюу 6 сараас дээш хугацаагаар) оршин... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 26

Санал болгох

70 хүний суудалтай "Мазаалай” CRJ-700 агаарын хөлөг өнөөдөр анхны нислэгээ Ховд чиглэлд амжилттай үйлдлээ

МАЗААЛАЙ CRJ-700 АГААРЫН ХӨЛӨГ ОРОН НУТАГТ АНХНЫ НИСЛЭГЭЭ ҮЙЛДЛЭЭ2024 онд зам тээврийн салбар бүсчилсэн хөгжлийг дэмжих, бүтээн байгуулах жил болгох зорилт дэвшүүлсний хүрээнд олон улсын болон орон нутгийн нислэгийн давтамж, хүртээмжийг... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   11 цагийн өмнө

Амралтын өдрүүдэд зарим нутгаар нойтон цас үргэлжлэн орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.2024 оны 04-р сарын 26-ны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 26