2024/04/26. Баасан гараг Дугаар: #2990

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Америкт сургуулийн сэтгэл зүйч хэрхэн ажилладаг вэ?

— Б.Номин   2019 оны 08 сарын 04

Ерөнхий боловсролын сургуулиудад сэтгэл зүйч ажиллуулах цаашлаад сэтгэл зүйн цогц үйл ажиллаагаа явуулдаг алба бий болгох хэрэгцээ шаардлага сүүлийн үед монгол улсын хэмжээнд тулгараад байгаа билээ. Үүний тулд бусад орнуудын туршлага бидэнд нэн чухал. Учир нь сургуулийн сэтгэл зүйч, сургуулийн сэтгэл зүйн алба нь дэлхийн улс орнуудад хөгжиж эхлээд 100 гаруй жилийг туулаад байгаа юм.

Сургуулийн сэтгэл зүйн алба нь Англи, АНУ, Франц, Япон, Канад зэрэг улсуудад маш сайн хөгжсөн байдаг. Мөн зүүн европын орнууд болох Чех, Словак, Венгри улсуудын сэтгэл зүй – сурган хүмүүжүүлэх төвүүдийн туршлага нь манай улсын хувьд маш сонирхолтой. Хойд Африк, ойрх дорнодын улсуудад сэтгэл зүй - сурган хүмүүжүүлэх зүйн дэмжлэг, оношилгооны чиглэлийн ажлууд дөнгөж эхлэлийн шатандаа явж байна.    

Хүүхдүүдийн сургалт хүмүүжлийн ажлыг сэтгэл зүйн, шинжлэх ухааны мэдлэг, үндэслэл тооцоотой зохион байгуулж тухайн сурагчийн оюун ухааны чадамж, авьяас, чадвар, хувийн онцлог, нөөц боломжийг дээд зэргээр нээн хөгжүүлэх нь сургуулийн сэтгэл зүйн албаны боловсролын системд гүйцэтгэдэг гол үүрэг юм. Сургуулийн сэтгэл зүйчид нь сурагч хүүхдүүдийн сургуульд элсэн орохоос төгсөх хүртэл сургалт, хүмүүжлийн  болон бусад асуудлыг шийдэхэд шууд бусаар оролцдог.

Сургуулийн сэтгэл зүйч хүүхдийн сэтгэцийн хөгжлийн хурд, хувь хүний шинж чанарыг системтэйгээр ажиглан судалж, сургалт хүмүүжлийн ажилдаа анхаарах, тохиромжтой зөвлөгөөг багш, эцэг эхчүүдэд өгч, хэрэгжилтийг хянадаг.

АНУ-ын сургуулийн сэтгэл зүйн алба нь XIX зууны сүүлээс эхлэн хөгжсөн бөгөөд сэтгэл зүйчийн үйл ажиллагаа нь хуульчлагдсан, боловсролын яамны бүхэл бүтэн нэг хэлтэс сургуулийн сэтгэл зүйчдийг хариуцан ажиллаж, тэдэнд мэргэжлийн үнэмлэх олгодог. 1980- аад онд Америкт сургуулийн сэтгэл зүйчдийн үндэсний холбоо (National Association of School Psychologists NASP) албан ёсоор байгуулагджээ.

Анх Америкт сурагчдын ур чадварыг оношлон, судалсны үндсэн дээр ямар тусгай хөтөлбөрүүдээр хичээллүүлэх вэ гэдгийг шийдэх нь сэтгэл зүйн албаны гол зорилго байж. Хүүхдүүдийн оюун ухааны түвшинг (IQ)  хэмжих аргачлалыг өргөн нэвтрүүлснээр одоог хүртэл явагдаж байгаа “guidance” хөтчийн алба бий болсон байна. Хөтчийн “guidance” алба нь дараах цогц үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн хэлтэс албадаас тогтдог. Үүнд: үнэлгээний алба – хүүхдийн тухай бүх мэдээллийг цуглуулж системчилж, үнэлж, дүн шинжилгээ хийдэг, мэдээллийн алба – бүх асуудлаар мэдээлэл түгээдэг, зөвлөгөөний алба (counselor) – хувь хүн өөрийгөө болон орчноо танин мэдэж, үүний үр дүнд ирээдүйн хувь хүний зорилго, үнэт зүйлсийг тодорхойлдог, чиглүүлгийн алба – сурагчдыг өөр бусад сургуулиудад хуваарилах болон ажилд зуучилдаг, хяналтын алба – сурагчдын цаашдын хувь заяа нь хэрхсэн тухай судлан шинжилж дүгнэлт гаргадаг.

Хамгийн сонгодог жишээ нь оюун ухааны хөгжлийн удаашралтай хүүхдүүд нь энгийн сургуулийн хөтөлбөрөөр хичээллэх боломжгүй байдаг тул сэтгэл зүйч (counselor) нь ийм хүүхдүүдийг илрүүлж тусгай бүлэгт сургадаг. Гоц авьяастай хүүхдүүдтэй шилдэг багш нар ажилладаг бөгөөд тэдэнд зориулсан тусгай түргэвчилсэн сургалтын хөтөлбөр байдаг. Мөн оюун ухааны хөгжил хэвийн боловч зан байдлын доголдолтой хүүхдүүдтэй ажиллах тусгай хөтөлбөр зөвлөмжийг гаргадаг.

Орчин үеийн Америкийн сургуулийн сэтгэл зүйн алба нь хэд хэдэн түвшинтэй ажиллаж байна. Түвшин бүр нь өөрийн гэсэн чиглэлээр ажилладаг. Үүнд: тусгай хөтөлбөр, аргачлал шаардлагатай хүүхдүүдийг илрүүлэх зорилго бүхий  сурагчдыг тестлэх, оношлох ажил, зан байдлын болон бага зэргийн сурлагын хоцрогдолтой хүүхдүүдтэй ажиллах, хүүхдийн хөгжлийн сэтгэл зүйтэй холбоотой асуудлаар эцэг эх, багш нарт болон сургуулийн бүх субъектүүддээ шаардлагатай шууд зөвлөгөө өгөх ажил. Америкийн сургуулийн сэтгэл зүйн албаны гол зорилго нь хүүхэд залуучуудын боловсролын болон сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг шийдэхэд дэмжлэг үзүүлэх юм.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

“Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” 2-р улирлын оролцогчдын бүртгэл эхэллээ

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд боловсрол олгох зорилготой “Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” нөлөөллийн аяны 2-р улирлын оролцогчдын бүртгэл нээлттэйгээр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 17

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжиж байна

Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 12

Санал болгох

АНУ, Сингапур, Австрали зэрэг улс руу алсын зайн нислэг үйлдэх БОИНГ 787-9 агаарын хөлгийг хүлээн авлаа

Засгийн газраас хэрэгжүүлж буй агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК дэлхийд тэргүүлэгч AerCap компаниас хоёр дахь БОИНГ 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа. Тус агаарын хөлөг нь холын зайд шууд нислэг үйлдэх боломжтойгоос гадна үр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   37 минутын өмнө

Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хоршоо байгуулах зэрэг хөтөлбөрт 5 их наяд төгрөг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2024.04.24/ дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд хэрэгжүүлэх таван (тав)... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   22 цагийн өмнө