2024/05/03. Баасан гараг Дугаар: #2997

НОГООН ХУУДАС

Айл бүр хашаандаа мод тарьцгаая

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 21

Дэлхий даяар секунд бүрд нэг хөлбөмбөгийн талбайтай тэнцэх ой мод үгүй болдог. Ой мод хорогдсоноор жилд 10,000-100,000 зүйлийн ургамал, амьтан устаж үгүй болж байгаа тухай “Global Warming” сануулжээ. Одоогийн байдлаар дэлхийд нийт 3.04 их наяд мод байгаа ч жил бүр 15 тэрбум мод устаж байна. Энэ хэвээр жил бүр ой модоо устгасаар байвал манай дэлхий ердөө 200 жилийн дотор ямар ч модгүй болох тооцоо гарчээ.

Ямар их хорт утаа, бодисыг тогтоон барьж байдаг нь дараах тоо баримтаас харагдана.

  • Нэг га ой жилдээ 40-100 тн тоосыг өөртөө барьдаг бөгөөд 20 сая м3 агаарыг цэвэрлэдэг.
  • Нэг том мод хоногт 180 литр хүчилтөрөгч ялгаруулдаг.
  • 2-5 ширхэг мод хүний хүчилтөрөгчийн хоногийн хэрэгцээг хангадаг.
  • Зуны улиралд 1 ширхэг хайлаас 23 кг, бургас 38 кг, улиас 34 кг, голт бор 1.6 кг, шар хуайс 0.2 кг хүртэл тоос, шороог навчныхаа гадаргуу дээр буулгадаг байна.

Ой бидэнд амьсгалах агаар, уух ус, идэх хоол, анагаах эмийн ургамлууд гээд маш их зүйлийг үнэгүй өгдөг боловч бид ой модоо хайрлаж байна уу гэдгийг хүн бүр бодох цаг иржээ. Ойн хомсдолын 90 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй байдаг. 

Судалгаагаар манай улсын газар нутгийн 8 хүрэхгүй хувийг ой мод эзэлдэг. Сүлийн 5 жилийн турш жил бүр 100-200 мянган га газрын ой түймэрт өртөн устаж байгаа. Нийт газар нутгийн 76.9 хувь нь цөлжилтөд нэрвэгдсэн. Хаврын шороон шуурга говийн бүсээс хальж хангайн нутгуудаар шуурч байна. Агаарын бохирдол, тоосжилт, шороон шуурга, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрэгжүүлэх хамгийн үр дүнтэй арга бол зөв газартаа зөв модыг зөв тарьж ургуулах гэдгийг салбар бүрийн мэргэжилтнүүд хэлж сануулсаар. 

Хүн амын талаас илүү нь багшралдан амьдарч буй нийслэлийн бүс нутгийн агаарын бохирдлыг Богд-Уул болон хот орчмын ногоон бүсийн модод арилгах гэж бүх ачааллаараа ажиллаж байгаа гэж хэлж болно. Харин эдгээр ой мод жил ирэх тусам гэмтэж, огтлогдож, шавжинд идүүлж, шатаж хорогдсоор, нийслэл маань улам сааралтан тоос шороонд дарагдаж буйг энэ хаврын зурагнаас харж болно. Хотын энэ их тоосжилтыг багасгах арга зам нь ой модоо хамгаалах, ойжуулалт, нөхөн сэргээлтээ эрчимтэй хийх, айл бүр хашаандаа мод тарьж ургуулах явдал. 

Ногоон уушги болох ой мод ус чийгийн тэнцвэрийг барьж, агаарыг цэвэршүүлэн, хорхой шавж, амьтан ургамлын амьдрах орчин болж байдаг тогтвортой хөгжлийн хамгийн том баялаг билээ. Мод дагаж ус гэдэг. Ногоон байгаль, ой модоо хамгаалж үр хойчдоо онгон дагшин хэвээр нь үлдээхийн тулд та бидний хийж чадах, үнэлж баршгүй хөрөнгө оруулалт бол мод тарих юм шүү. 

Монгол Улс цөлжилтийн эсрэг уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах үүднээс жил бүрийн 5 болон 10 дугаар сард бүх нийтээрээ мод тарьж тэмдэглэдэг уламжлалтай. 


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Бөхөн машинд дайруулдаг цэгт анхааруулах тэмдэг байршуулжээ

Ховдоос Говь-Алтай аймгийг хооронд нь холбосон засмал зам дээр 2022 онд хоёр бөхөн машинд дайрагдаж үхсэн. Монгол бөхөн ус уухын тулд энэ цэгээр зам хөндлөн гардаг ажээ.Анхааруулах тэмдгийг өвөрмөц хэлбэр, хэмжээтэй хийсэн бөгөөд тэмдгийн үзэгдэх... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   18 цагийн өмнө

Европын хэт халалт түүхэн дээд хэмжээнд хүрчээ

Европт уур амьсгалын өөрчлөлтийн улмаас агаарын температур нэмэгдэж, хүн тэсвэрлэхэд хэцүү хэт халуун нүүрлэж буй талаар Европын холбооны Коперникийн цаг уурын хяналтын албанаас мэдээлэв. 2023 оны уг тайланд, Цаг уурын нөхцөл байдал, тэр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 22

Санал болгох

Сувиллын тусламж үйлчилгээг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцан төлнө

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс ЭМД-ын сангаас олгох санхүүжилтийн чиглэлээр хэрэгжиж байгаа журам, тогтоолд өөрчлөлт оруулсан. Энэхүү шинэчлэлтэй холбогдуулан ЭМДЕГ хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд гарсан... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   37 минутын өмнө

Эмийн сонсголоор илт гэмт хэргийн шинжтэй материалуудыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар өгсөн

Улсын Их Хурлын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Түр хороо эмийн хүртээмж, үнэ, чанарын асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг 2024 оны 04 дүгээр сарын 15-наас 17-ны өдрүүдэд... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   21 цагийн өмнө